Ирэх өвөл эрчим хүч доголдож мэднэ


Улс орны зүрх нь болсон эрчим хүчний станц барих ажил коронавирусаас болж зогсож байгаа талаар салбарын сайд ярьж байна. Учир нь замын бүтээн байгуулалтад ажиллах гадны иргэдийг оруулж ирэхгүй гэсэн шийдвэртэй холбоотойгоор эрчим хүчний дөрвөн станц барих ажил зогсоход хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, “ТЭЦ 4” станцын дөрвөн генераторыг барих 80 хүн, “Эрдэнэт” үйлдвэрийн ДЦС-д ажиллах БНХАУ-ын нарийн мэргэжлийн ажилчид орж ирээгүйгээс болж эдгээр ажил зогссон байна. Түүнчлэн Чойбалсан, Багануурын цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн ажил бас зогсчээ. Ингэснээр 2020, 2021 оны өвөл оргил ачааллын үед хэрэглээ дийлэхгүй эрчим хүч тасалдаж, доголдол үүсэхээр байгааг хэлж байна. Улсын хэмжээнд жил бүр 60-80 мянган мга ватт-аар  цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа юм байна. Эдгээр эх үүсгүүрийн бүтээн байгуулалт зогсноор хамгийн түрүүнд 3,4 хорооллын хэрэглээг хязгаарлах нөхцөл үүсэх аж. Иргэдийн эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт байх ч ирээдүйд үүсэх эрчим хүчний тасалдал, доголдлыг тооцож гадны ажилчдыг нарийн шинжилгээнд хамруулж  тусгаарлах улмаар ажилд нь оруулах боломж Засгийн газарт байгааг онцолж байна. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 7.2 миллярд кВат.ц  эрчим хүч импортолсон. Энэ нь өмнөх оноос бага зэрэг буурсан аж. “ТЭЦ 4” хамгийн хямд үнээр цахилгаан үйлдвэрлэдэг. Өвлийн ид ачааллын үе болох оройн 18-19 цагт эрчим хүчээ  ОХУ-аас нэмж импортолдог байсан бол өнгөрсөн өвөл  цаг агаар салхи ихтэй  байсан учраас сэргээгдэх үүсгүүрээр нэмэлт эрчим хүчээр хангасан нь давуу талтай ч үнэ  нэмэгдсэн нь шүүмжлэл дагуулсан.  Өөрөөр хэлбэл,  2019 онд дулааны станцууд нийт  6. 3 тэрбум кВт.ц,  сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр 654 сая кВт.ц  цахилгаан үйлдвэрлэж 7.0 орчим тэрбум кВт.ц цахилгаан болжээ. Ингэснээр ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээ 43.6 сая кВт.ц-аар буурч 372 кВт.ц болжээ. Харин БНХАУ-аас импортолдог цахилгааны хэмжээ өссөн байна.

Одоогоор манай улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 410 сая кВт болж 5.0 орчим хувиар нэмэгдэж 8.7 тэрбум кВт-т хүрчээ. Иймээс гадны ажиллах хүч оруулж ирэх шийдвэрээ эргэн харах шаардлага үүсчээ. Амьдрлын анхдагч хэрэгцээ  болсон эрчим хүчний асуудалд төр бодлогоор төсөв хөрөнгөө харамгүй зарцуулах учиртай.

Өнөөдөр насжилт болсон хэдэн үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэл, шинээр барих  цахилгаан станцыг төсөл, хөтөлбөрийн мөнгөөр хэрэгжүүлэхээс илүүтэй төсвөөс мөнгө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай.  
 
100 М/Вт-ын батерейны эх үүсгүүр доголдлыг орлох боломжтой

 Үе үеийн Засгийн газар сонгууль эхлэхийн өмнө  бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх  ажил эхлүүлчихээд сонгуулийн үр дүнгээс шалтгаалан цааш үргэлжлэх,  зогсох, царцах дүр зураг ажиглагддаг. Үүнээс болж улсын болоод ард түмний эрх ашиг хохирдог.Тухайлбал, У.Хүрэлсүхийн  Засгийн газар агаарын бохирдол бууруулах, эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зэрэг хэд хэдэн зорилт тавьсны нэг нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах тухай байдаг. Гэвч өнөөдөр коронатай холбоотой гаргасан аливаа  шийдвэрээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгархад больдог байж болохгүй  асуудал бүтээн байгуулалтад ажиллах гадны боловсон хүчин оруулж ирэх тухайд манайд хохиролтой  байдалд орохоор боллоо.  Ирэх жилийн өвлийг өнтэй давах эсэхийг өнөөдөр ярьж л байх ёстой баймаар. Манай  улс ОХУ-аас цахилгаан эрчим хүчний хараат орон. Хэдийгээр хараат байдлаас гарахын тулд ирэх жил 100 М/Вт-ын цахилгаан батерейн бие даасан эх үүсвэртэй болох тухай ярьж байгаа. Энэ ашиглалтад орсноор  цахилгааны тасалдал 4-5 цагаар биш 1-2 секунт зогсох давуу талтай гэж эх сурвалж хэлэв. Тэгвэл энэ эх үүсгүүрээ бэлэн болгоход  анхаарал хандуулах нь чухал байна. Энэ жилийн тухайд 10 аймагт Дулааны цахилгаан станц барих тендер зарласан байна. Дөрөвдүгээр сард багтаж есөн аймагт шав тавих боломжтой тухай салбарын сайд онцолж байна.

 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 13 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр Өчигдөр
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08