Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүллээ


Дэлхий нийтийг хамарсан Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Түүний дотор бүх шатны сургууль цэцэрлэгийн хичээлийг тодорхой хугацаанд хааж, 10 хүртэлх насны хүүхэдтэй  эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Гэвч иргэн бүр онцгой хариуцлагатай байх энэ цаг үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдэж байна.

ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгдэж, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар тус тус өссөн байна.  Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108,8 хувь өсч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгджээ.  

Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар бүх аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ, хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүллээ.

Чиглэлд: нийгэмд үүсээд буй дээрх нөхцөл байдалтай уялдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутагт дараах арга хэмжээнүүдийг төлөвлөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд, ахмад настан үл хайхрагдсан тохиолдол, ахуйн хүрээний архидалтын талаарх мэдээ мэдээллийг иргэд, аж ахуй нэгж, заавал мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдаас авч бүртгэх, гэр бүлд түшиглэсэн хариу үйлчилгээ үзүүлэх шуурхай баг ажиллуулах
  2. Орон нутгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг тухай бүр авч, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран ажиллах
  3. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний бэлэн, шуурхай байдлыг хангаж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлагыг хангасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
  4. Архины хэрэглээнээс татгалзах тухай олон нийтийн санал санаачлагыг өрнүүлэх гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 13 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр Өчигдөр
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08