ХЭҮК-ийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зарлагджээ


Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг эндээс үзнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тул хууль, журамд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч Та бүхнийг урьж байна.

Нэр дэвших хүсэлт ирүүлэх: 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт гаргах нэр дэвших тухай хүсэлтээ, бусад барим бичгийн хамт шуудангаар ирүүлнэ үү.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; (parliament.mn сайтаас татаж авна)
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
  5. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчийн анкет.

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо (лавлах утас: 264147)

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг хавсралтаас татаж авна уу. Сонгон шалгаруулалтын зар

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 13 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр Өчигдөр
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08