Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цаг хүртэл Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаасан.
Харин орон нутгаас Улаанбаатар руу уг шийдвэр гарахаас өмнө зорчсон иргэдийг өнөө шөнийн 01.00 /2020.04.22/ хүртэл тодорхой асуумж бөглүүлэн нэвтрүүлэх аж.
Үүнээс хойш Налайх, Багануур, Багахангай, Чингэлтэй дүүргийн товчоонууд дээр хязгаарлалт хийж, нэвтрүүлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.