Эдийн засгийг дэмжих оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардаж жагсана


Эдийн засгийн дэмжих оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас  ирэх баасан гарагт буюу тавдугаар сарын 1-ний өдөр тайван жагсаал хийхээ мэдэгдлээ. 

Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан хийх жагсаалаар хорио цээрийн дэглэмийн улмаас дампуурлын ирмэгт тулж ирээд буй хувийн хэвшлийнхэнийг дэмжихийг Засгийн газарт уриалах юм. 

Хувийн хэвшлийнхэн нэг сая ажлын байр олгодог бөгөөд хөл хорио тогтоосноос хойш 100 хоног бүсээ чангалж байна. Мөн хорио цээрийн дэглэмийн улмаас дампуурах нь дампуурч, ашиг олох бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч буйг онцоллоо. Иймээс тавдугаар сарын 1-нд бүх нийтийн тайван жагсаал хийж, эдийн засгаа эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжихийг Засгийн газраас шаардах юм. 

Эргэн сануулахад МҮХАҮТ 1500 гаруй компаниас шинэ коронавирусийн ажлын байранд үзүүлэх нөлөө судалгааг авсан бөгөөд ажлын байранд нөлөөлж байна гэж үзэж буй компаниуд 30 хувьд хүрээд байна. 

Шинэ коронавирусийн улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийн улмаас 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон байгаа тул Засгийн газар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэв. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд зардлаа танаж эхэлсэн бөгөөд яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол эдийн засаг хүндрэх төлөвтэй байгааг судалгаагаар харуулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 15 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 20 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 23 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ Өчигдөр
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11