Богд уул, Зайсангийн аманд гал түймэр гарсан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад Өнөөдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор шар өвс шатаж байна гэсэн дуудлага иржээ.
Тэрбээр Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид гал гарсан газар ажиллаж эхэлсэн бөгөөд хүч нэмэгдүүлж Онцгой байдлын албаныхан болон иргэд ажиллаж байна. Тэрээр Монгол залуус гинжинд зогсоод усаа зөөгөөд Богд уулын түймрийг унтрааж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна