​ Монголын цагдаа, хууль хүчнийхэн иргэнээ багалзуурдаж, мөрийтэй тоглуулж, хар тамхи татуулж... Юу болоод байна вэ?

О.Шүрэнцэцэг
2020/05/07

Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын байгууллагаас муу бүхэн гардаг боллоо. Саяхан гэхэд л Төв аймгийн Угтаалцайдам суманд өөрийнхөө өвөө шиг 60 гарсан тариаланч өвгөний амь насыг егүүтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Хулгайн хэрэг мөрдөж явсан цагдаа нар тариалангийн ажилдаа гарахаар зэхэж байсан жирийн иргэнийг чирч, машиндаа суулгаж сумын төвөөс 10 гаруй км-ийн зайд аваачаад нас барсан хойно нь эмнэлэгт авчирчээ.
Тариаланч иргэнийг авч явахдаа цагдаа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна. Цагдаа нарын машинаас архи, ууж байгаад үлдээсэн пиовны шил гарсныг талийгаачийн ар гэрийнхэн нь зургаар баримтжуулжээ.

Мөн энэ сарын 25-нд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан нь олонд ил боллоо. Хууль бус автомат тоглоомын газрын ойр орчмыг бүрэн камержуулжээ. 2018 болон 2019 онуудад тухайн байгууллагад хэд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авч байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэр бүү хэл тухайн тоглоомын газар үйлчлүүлэгчдийнхээ байр, машиныг барьцаалж зээл олгодог байсан гэх. Тоглоомондоо халуурч, мөнгөө сэгсрүүлсэн нөхөр газар дээр нь л байр, машинаа барьцаанд тавиад үргэлжлүүлэн тоглож таарна. Мөрийтэй тоглоомонд донтож байр, машинаа алдсан иргэдийн ар гэрийнхэн нь тэнд очиж хэл ам хийн хаалгыг нь бариулдаг ч хэдхэн хоноод л үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг байжээ. Ийм хэрэг өдөр болгон шахуу гарч байхад байрны эзэн хурандаа нь огт мэдээгүй байна гэдэгт үнэмших хүн өөрөөс нь өөр хаана ч алга.

Түүнчлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон юм. Энэ мэтчилэн цагдаа, прокурорын балаг тасрахгүй байх жишээтэй.

Ц.Нямдорж сайд таны шууд удирдлагад байдаг цагдаа, прокурорынхон чинь иргэнээ амьд авч яваад үхүүлээд авчирдаг, мөрийтэй тоглуулж, хар тамхи хэрэглэж, зарж борлуулж байна. Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын удирдлагуудыг оройгоос нь улыг нь хүртэл солих цаг нэгэнт болжээ. Сайд та яагаад дарга нарыг нь сольж, хариуцлага тооцохгүй байна вэ. Сайд нь шийдэж чаддаггүй юм бол хүний аминд хүрч, хууль бусаар мөрийтэй тоглуулдаг цагдаа, хар тамхи хэрэглэж зарж борлуулдаг прокурорын байгууллагын удирдлагууд өөрсдөө хариуцлага хүлээж огцрох ёстой.

Хар тамхи зарж борлуулсан гадаад иргэнийг өглөө нь цагдаагаас барьж хорьдог ч үдээс хойш нь прокурорын зөвшөөрлөөр суллаад явуулчихаж байна. Ийм завхарсан цагдаатай, прокурортой бид амь нас, аюулгүй байдлаа хэнд даатгах болж байна аа. Монгол Улсын иргэнийг үхүүлээд бай, мансууруулаад бай гэж бид нар татварын мөнгөөрөө та нарыг цалинжуулдаг хэрэг үү.


Өдрийн сонин О.Дашням


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 3 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 6 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 7 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 9 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10