ЦЭРГЭЭС ХАЛАГДСАН ДАЙЧИД АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ БАЙНА


Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж, шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах хэсгийн "Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана" гэсэн заалтын хүрээнд 26 хувь нь ажилдаа орж, нийт 63 хувь нь ажлын байртай болжээ.

Түүнчлэн цэргээс халагдсан дайчид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу төрийн албанд ажиллах боломжтой болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18