Хуурай замын цэргийн командлал: Цэргийн агт араа төрөлхийн буруу ургалттай байсан учраас эрүү нь амархан хугарсан


Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б зодуулж, хүнд гэмтэн Улаанбаатарт иржээ.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргүүдийг номхон команд өгч жагсаагаад, 22 настай Б-г зодож, эрүүг нь хугалсан байна. Гэмтлийн улмаас хохирогч хоол унд идэж чадахгүй, зовиур их байсаар энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод иржээ. Гэхдээ түүнийг 123-р ангийн захирагчийн эхнэр авчирсан бөгөөд ард хувцас өмсгөн цэргийн алба хаагч гэдгийг нь нуун авчирч, Төрийн тусгай алба хаагчийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна.

Ховд аймаг дахь 123-р ангид алба хааж байсан цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн тохиолдол нэг биш юм. Б-г хэн зодсон, ямар шалтгаанаар эрүүг нь хугалсан, үүнд ангийн удирдлагууд ямар холбоотой, ямар учраас ангийн захирагчийн эхнэр нь хохирогчийн энгийн хувцастайгаар ТТАХ-ын эмнэлэгт авчирсан зэрэг нь анхаарал татаж байна. Манай сэтгүүлч Ц.Анхзул Хуурай замын цэргийн командлалаас энэ асуудлаар тодруулга авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 7 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 10 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 11 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 13 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 15 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10