ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН ХОЛБООНД АЙЛЧЛАВ

8 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон Европын Комиссын Худалдааны комиссарын ажлын албаны дарга Мариа Асениус, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс болон Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдтэй уулзав. Европын Холбооны удирдлагатай хийсэн уулзалтуудын үеэр талууд цаашид Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтан ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх боломж бололцоог судлах зэрэг Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Европын Холбооны зүгээс Монгол Улсын тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлыг бууруулахад зориулж Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлж, Монгол Улсын бизнесийн орчинг сайжруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдэж Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултуудад хариулав. ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 4 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 4 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 4 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 4 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 4 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 4 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 4 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 5 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 5 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 5 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 6 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 7 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 8 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 8 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 9 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 9 цагийн өмнө