Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улс руу өчигдөр /2020.05.18/ тусгай үүргийн онгоц ниссэн. Дели-Ханой-Улаанбаатар чиглэлийн ОМ7758 дугаартай нислэг өнөөдөр /2020 05 19/ 07.50 цагт Улаанбаатарт газардлаа.
Уг нислэгээр 159 иргэн эх орондоо ирж байна.