Коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. МУ-д 500 гаруй хувийн цэцэрлэгт 6000 орчим багш, ажилчид ажилладаг. Тэд цар тахалтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байгаагаа хэлж байна. Тэдний төлөөлөл ярихдаа "хувийн цэцэрлэгийн багш нарт олгох мөнгийг ямаанд өгөхөөр хувьсах зардлыг хасчихлаа" гэдэг мэдээлэл өгч байна.
Тодруулбал, хувийн цэцэрлэгүүдэд олгодог хувьсах зардлыг тавдугаар сараас олгохгүй байхаар Сангийн сайд шийдвэр гаргасан. Хувьсах зардал нь багш ажилчдын цалин, нийгмийн даатгалд зкарцуулагддаг байна. Ингэснээр багш ажилчдынхаа цалин хангамжийг өгч чадахгүй байгаа асуудлаар тэд жагсаал зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна