Э.Оюунболдлын шүүх хурал өнөөдөр болно


Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагаас болно.

Өмнө буюу 05-12-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт Э.Оюунболд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралд орлцуулсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14. 00 цагт хийхээр товлосон билээ.

Мөн Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 6 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 11 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 14 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 15 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 17 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10