Хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахыг УОК зөвшөөрөөд, гурав хоногийн дараа цуцалжээ


Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Үндэсний Их баяр наадмыг цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн зохион байгуулж, иргэдэд цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахаар болсон. 

Тэгвэл үүнтэй ижил шийдвэрийг Монголын Хөл бөмбөгийн Холбоонд Улсын Онцгой Комисс энэ сарын 18-ны өдөр хүргүүлсэн байна. Тодруулбал, Монголын Хөл бөмбөгийн Холбоо “Үндэсний Дээд Лиг”, “Нэгдүгээр Лиг”, “Футзалын Дээд Лиг”-ийг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 6-р сарын эхний долоо хоногоос эхлэн явуулах зөвшөөрлийг олгосон учир бэлтгэл ажилдаа ороод байжээ. Гэтэл Улсын Онцгой Комисс шийдвэрээ гурав хоногийн дараа өөрчилж, цуцлах шийдвэр гаргажээ. 

Зөвшөөрлийн бичиг гарсан даруйд тэмцээнд оролцох баг тамирчид мэдүүлгээ явуулж, бэлтгэл сургуулилт хийх талбайтайгаа гэрээ байгуулж, хувцас хэрэглэлээ бэлдэж эхлэхээс гадна халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг худалдан аваад байснаа хэлж байна. Харин гурав хоногийн дараах шийдвэр гарснаар их хэмжээний зардал хэдийн гаргаад тэмцээнээ эхлүүлэхэд бэлэн болсон клубүүд болон зохион байгуулагч Монголын Хөл бөмбөгийн Холбооны зүгээс одоо хэрхэхээ мэдэхгүй хүнд байдалд ороод байна гэлээ.

Эдгээр  3 тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж, тамирчдыг талбайд гарах болон талбайгаас дотогш ороход бие биенээсээ зай барих, албаны хүмүүс 20 минут тутам ариутгал хийх зэрэг журмыг дагаж мөрдөхөөр төлөвлөөд байсан ч ийнхүү цуцлагджээ. 

Харин Үндэсний Их баяр наадмын үеэр урлагийн тоглолт явагдаж, наадмууд уламжлалт хэлбэрээрээ зохион байгуулагдахаар болсноор хамгийн багаар бодоход үзэгчээс гадна урлагийн ажилчид, бөхчүүд, унаач хүүхэд, уяачид, харваачид гээд 5000 гаруй хүн наадам зохион байгуулахад оролцоно. Энэ үеэр халдвар хамгаалал хэрхэн сахих нь эргэлзээтэй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 7 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 12 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 15 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 16 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 18 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10