Москва-УБ чиглэлийн онгоц газардлаа. Уг нислэгээр 171 хүн эх орондооо ирж бна. Тэдний 159 нь оюутан /дийлэнх нь 1 дүгээр дамжаанд сурдаг эмэгтэй/, өндөр настан дөрөв, эрүүл мэндийн шалтгаантай дөрөв, жирэмсэн нэг, бага насны хүүхэдтэй гурван иргэн байна.
Иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарлана. Мөн ХӨСҮТ рүү зургаан иргэнийг авч явжээ. Тусгай үүргийн нислэгээс гадна өнөөдөр, маргааш /2020 05 26, 27/ Алтанбулаг боомтоор 600 орчим иргэнийг татаж авах ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна