ЭМЯ: Хилтэй залгаа аймгуудын иргэд амны хаалт тогтмол зүүж, өөрийгөө хамгаалах шаардлагтай



Хилтэй залгаа аймгуудын иргэд амны хаалт тогтмол зүүж, өөрийгөө хамгаалах шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 

БНСУ-д нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүхийг анхааруулж байна. Япон улсад тогтоосон байсан онц байдлыг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Японы хувьд халдварын тархалтыг бууруулж чадсан ч цаашид халдварын дэглэмийг чанд мөрдөхийг анхааруулсан хэвээр байна. 

Коронавирусийн эмчилгээний талаар: ДЭМБ болон түншлэгч байгууллагууд хамтран олон улсын эмнэлзүйн туршилтыг нэвтрүүлж байна.  100 гаруй улс орон эмнэлзүйн туршилтад хамрагдахаа илэрхийлээд байна. Мөн 400 гаруй эмнэлэг идэвхитэй оролцож байна. Туршилтаар судлагдаж байгаа эмүүд коронавирусийн халдварыг бууруулахад чиглэж байна. Халдвараар өвчилсөн иргэдэд эм хэрэглэхэд нас баралтыг бууруулж чадах нь эмийн эмчилгээний зорилго гэж судлаачид үзэж байна. Дэлхийн 120 гаруй судалгааны байгууллагууд вакцины туршилтад оролцож байна. Эхний байдлаар гурван орны вакцин амжилттай туршигдаж байна. 

Иргэд татан авалт: Өнөөдөр ОХУ-аас 170 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Мөн өнөөдөр, маргааш нийт 560 орчим иргэн газраар ирнэ. Тусгаарлах байранд одоогоор 1119  иргэн байна. Тэдэнд 87 эмч, эмнэлгийн ажилтан үйлчлэн ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад 870 иргэн байгаа. 

Өнөөдрийг хүртэл нийт лабораториудад шинжилгээ хийж байна. Хоногт 1759 дуудлага түргэн тусламжид ирсэн. Үүний олонх нь тав хүртэл насны хүүхдийн өвчлөл, осол гэмтэлтэй холбоотой байна. 

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын найм дахь үнэлгээг хийхэд "МУ-ын хүн амын дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байна" гэсэн дүгнэлт гарсан. Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг байнга хангаж ажиллаж байна. 

2019 оны байдлаар Эрүүл мэндийн салбарт 57 мянган хүн ажиллаж байгаагийн 39 мянга нь эмч сувилагч байна. Эрчимт эмчилгээний тасгуудыг удирдаж ажиллах 145 эмчийг сургалтад хамруулж, бэлдсэн. 

Аймгуудад эрчимт эмчилгээний багийн сургалтуудыг давтан явуулж байна. Ингэхдээ хүүхэд, эх барих чиглэлээр мэргэшүүлж байна. 

Д.Нямхүү: 2020.05.25-нд нийт 193 хүнд шинжилгээ хийсэн, бүгд сөрөг гарсан. 05.15-нд Алтанбулагаар орж ирсэн хүмүүс тусгаарлалтад 12 хонож байна. Тэднээс шинжилгээ авахад, бүгд сөрөг гарч байна. Дархан 19 жолоочид шинжилгээ хийсэн, сөрөг гарсан. 

Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүнийг бүрэн эмчлэн гаргаж байна. Тэд 42-43 хоног эмчлүүлээд гарч байна. Нийт 141-37 болж байна. Одоогоор ХӨСҮТ-д хөнгөн-95, хүндэвтэр 9 хүн эмчлүүлж байна. 

Өнөөдөр ОХУ-аас ирсэн 170 хүнээс зургааг нь сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д авчирсан. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 7 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 13 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 15 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 16 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 18 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10