ОРОН НУТАГ ДАХЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ


Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтворжуулах зорилтын хүрээнд Монголбанк 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг өөрийн эзэмшиж буйИпотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ын мөнгөн урсгалаар санхүүжүүлжипотекийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголбанк 2016 оны 4 дүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна.

Харин банкууд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогджээ.

Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна. Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна. Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэлээ.Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.

Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгөв.

Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна. Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.

Дашрамд дурдахад Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас ирүүлсэн мэдээллээр 2016 онд улсын хэмжээнд нийт 12,179 орон сууц ашиглалтад орсноос20 хувь буюу 2436 орон сууц нь орон нутагт баригдсан гэж Монголбанкнаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 42 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18