Манай улсад коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдол 148 байна. Өнөөдөр дахин зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Эдгэрсэн хүмүүс 14 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнууд ийнхүү эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан байна.
Өнөөдөр өглөө Алтанбулаг боомтоор 340 иргэн орж ирсэн. Тэднээс 40 хүнийг ХӨСҮТ-д хүлээн авч тусгаарлажээ.