Үйлдвэрийн дүүргийг чиглэсэн авто замын ажил ирэх сард ашиглалтад орно


Дархан-Уул аймгийн “Дархан-АЗЗА” компанийн захирал Б.Баясгалантай МҮОНР-ийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч Б.Норовсамбуу ярилцжээ.

-Танай компани он гарснаас хойш чухам ямар ямар ажил хийж гүйцэтгэв. Компанийн ажил үүргийн хувьд мэдээж зам засвар арчлалт гэдэг нь мэдээж. Гэвч хаанаас хаа хүрэх замыг хариуцаж ажилладаг вэ?

-Манай компани он гарснаас хойш нэлээд хэдэн төсөл хөтөлбөр, тэдгээрээс гурван тендерийн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал Дархан хотын дотор төв стадионы уулзвараас төв авто зам хүртэлх давхар хучилтын ажлыг хийгээд дуусгалаа. Мөн хотын орон сууцны хороолол доторх авто зам засварын ажлыг хийсэн. Үүнд: Дөрөвдүгээр багийн 11, 13, 34, 53, 54 дүгээр байрыг хамарсан ажил багтсан. Одоо бид Анагаахын Шинжлэх ухааны их сургуулийн уулзвараас үйлдвэрийн дүүргийн гурван замын уулзвар хүртэлх замын ажлыг эхлээд байна. Манай байгууллагын үндсэн ажил гэвэл олон улсын болон улсын чанартай А-04, А-01 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 48 км, Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 61 км, Дархан-Сэлэнгэ чиглэлийн найман км ингээд нийт 117 км урт авто зам, мөн Дархан-Эрдэнэтийн чиглэлийн Хараа гол дээрх 171 метр гүүр, Орхон голын 176 метр урт төмөр бетон гүүрийн засвар арчлалтыг хариуцдаг. Энэ бүхний засвар арчлалтын ажлыг төлөвлөгөө хуваарийн дагуу цаг хугацаандаа гүйцэтгэн ажиллаж байна. Яг одоо гэхийн бол манайхан Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн зам дээр ажиллаж байна.

-Дарханаас Хөтөлийн чиглэлийн замд нэг хэсэг газарт “Дэржигнүүрт” гэж нэрлэгддэг зам байдаг. Түүний дэржигнүүрийг засч арилгаж болохгүй юу?

-Энэ чинь 7,8 км зам байгаа, үүнийг засахад жаахан төвөгтэй. Бүх зам нь асфальтан хучилттай байхад энэ зам бетон хучилттай. Цементэн хучилттай замын эвдрэлийг засахад амаргүй ч гэлээ эвдэрсэн хэсгийг нь засч нөхөөд л явж байгаа. Санаснаар болдогсон бол жил, жилд нэг км уу эсвэл таван зуун метрээр нь асфальтаар хучаад ахиулаад баймаар байна. Ингэвэл засварлахад ч төвөггүй болгоод өнөөх алдартай дэржигнүүрийг ч арилгах боломжтой болно. Тиймээс яаманд саналаа тавьж энэ чиглэлийг барьж ажиллана.

-Түрүүний ярьсан шинэ Дарханаас үйлдвэрийн дүүрэг орох замын засварын ажил эхэлсэн гэсэн яриандаа эргэж орьё. Энэ замыг заавал засах ёстой байсан уу?

-Энэ замын засварын ажил ихээхэн онцогтой л доо. Замын засварын ажлыг орон нутгийн төсөв оролцож байгаа ч гол нь аж ахуйн нэгжүүдийн хандиваар хийгдэж байна. Яг манай компанийн хувьд гэвэл нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Уг ажил нь нийтдээ 707 сая төгрөгийн төсөвтэй ажил. Харин манай компани энэ ажлыг ямар нэгэн ашиг орлого харалгүйгээр зөвхөн өөрийн зардлаар нь хийж байгаа. Энэ нь 599 сая төгрөг болж байгаа. Үндсэн зардлаас зуу хүрэхгүй сая төгрөг л үлдэж байгаа гэсэн үг. Үүнд Дархан-Уул аймгийн олон байгууллагууд оролцож байна. Гүйцэтгэгчээр манай “Дархан-АЗЗА” ТӨХК ажиллаж байгаа. Уг зам маань их олон жилийн настай, элэгдэлд орсон, эвдрэл нь хэрээс хэтэрсэн зам юм. Иймээс манай аймгийн удирдлагууд ярилцаад тодорхой хэмжээгээр шийдэж байгаад манай хамт олон, Дархан хотын иргэдийн талархалыг хүлээсэн ажил болж байгаад баяртай байна.

-Замын ажлыг гүйцэтгэхэд танай компанийн техник, хүн хүчний оролцоо их үү? Хугацааны хувьд хэзээ дуусах вэ?

-Энэ ажилд манай ажиллах хүч, техник хангалттай хүрнэ. Бидэнд ганц л техник дутагдалтай байгаа учраас өөр газраас терээсэр авч ажиллаж байна. Бид аймгийн Засаг даргатай нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан. Ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл бороо, үер ус, байгалын гамшигт үзэгдэл болохгүй л бол, мөн төлбөрийн асуудал цаг хугацаанд хийгдэхгүй саатах зэргээр нөлөөлөхгүй л бол зургаан сардаа багтаж хугацаандаа дуусна. Ихэнх нь хандиваар явж байгаа болохоор цаг хугацаандаа дуусгахын тэдэнтэйгээ байнгын холбоотой ажиллаж байгаа.

-Замын ажлыг асфальтаар тавих юм байна. Дарханд асфальтын үйлдвэр байгаа юу?

-Саяхан Дарханд асфальтын нэг шинэ үйлдвэр ашиглалтад орсон. Манайх тэднийтэй гэрээ байгуулаад асфальтаа аваад явна. Тэдний асфальт нь их аятайхан сайхан гарч байгаа. Бид үүний өмнө хоёр тендерийнхээ ажлыг хийхдээ асфальтаа тэднийхээс авч гүйцэтгэсэн.

-Танайх чинь дотороо хэчнээн хэсэг нэгжтэй вэ? Бүгдээрээ Дархандаа нэг дор байдаг уу?

-Манайх дотроо Төвийн болон Хөтөлийг гэсэн хоёр шуурхай хэсэгтэй. Хөтөлийнх нь Дархан-Эрдэнэтийн замыг, харин төвийн хэсэг нь Дархан-Улаанбаатарын чиглэлийн замын тодорхой хэсгийг хариуцаж ажилладаг. Харин зуны цагт бригадаар ажилладаг. Манайх чинь яамтай байгуулсан гэрээнийхээ дагуу үндсэн ажлаа хийхээс гадна тендерт бас оролцож ажил авч гүйцэтгэдэг. Бид одоогийн байдлаар эхний хоёр тендерийн ажлаа дуусгаад гурав дахь тендерийнхээ ажлыг хийж байна. Үүнийгээ дуусгаад дахиад тендерийн ажил олдвол авч хийнээ.

-Танайх ажиллагсдынхаа нийгмийн асуудалд хэр зэрэг анхаарал тавьдаг вэ, Нийгмийн асуудалд нь анхаарснаар ажиллагсад тогтвор суурьшилтай ажиллана биз дээ.

-Компани маань өмнө нь жаахан өр ширтэй байж байгаад өнгөрсөн ондоо бараг багтаж өр ширнээсээ салсан. Ажиллагсдын нийгмийн асуудалд нэлээд анхаарч зохих хөрөнгө төлөвлөсөн. Өмнөх онуудад жилд арваад сая төгрөг төлөвлөдөг байсан бол бид энэ жилээс эхлээд үүнийгээ арав дахин өсгөж чадсан. Энэ талаар он гараад юу хийсэн бэ гэвэл хоёр ажилчиндаа байрны урьдчилгаа өглөө. Тэд маань байраа аваад сайхан амьдарч байна. Нэг ажилчинд найман сая төгрөгөөр хашаа байшингийнх нь урьдчилгаа өгсөн. Цаашдаа бид ажиллагсадаа орон сууцжуулах, ажиллаж амьдрах тав тухтай нөхцлийг бүрдүүлэх, ажлын байран дээр гэвэл бид өнгөрсөн онд гуч гаруй сая төгрөгөөр Хөтөлийнхөө шуурхай хэсгийн ажлын байрыг тохижуулсан зэргээр ажиллах нөхцөл, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зэрэгт нь анхаарч жил бүр зохих төлөвлөлт хийгээд ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 4 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 4 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 4 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 4 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 5 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 6 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 7 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 7 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 7 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 8 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 8 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 9 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 10 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 10 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 10 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 11 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 12 цагийн өмнө