Өнөөдөр /2020.05.27/ 17.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэджээ.
Тус газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан байна. Дөрвөн хүүхдийн амь эрсэдсэн газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнх. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тухайн газраа "Хан талст" ХХК-д түрээслэн ажиллуулж байсан байна. Уг газарт наран шарлагын газар байгуулахаар барилгын ажил эхэлсэн гэж байгаа бөгөөд ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна