Ш.Бат-Энх: Зөвшөөрөлгүйгээр ажил явуулах ямар ч боломжгүй. Хүүхдүүд эндсэн маш их харамсаж байна

9 цагийн өмнө

Дөрвөн хүүхэд харамсалтайгаар амиа алдсан тогтоол ус Хан талст ХХК-ийн ашиглалтын гэрээтэй газарт бий. Хан талст ХХК нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явуулж байсан талаар НМХГ-аас мэдээлсэн. Бид энэ асуудлаар Хан талст ХХК-ийн захирал Ш.Бат-Энхтэй холбогдож мэдээлэл авсан юм.

- Танай байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан газарт хүүхдүүд амь эрсэдлээ. Тогтоол усыг аюулгүй болгох ажил яагаад хийгээгүй юм бэ? Яагаад зөвшөөрөлгүйгээр барилга барьж байсан юм бэ?

- Хүүхдүүд амь насаа алдсанд маш их харамсаж байна. Үр хүүхдээ алдахаас илүү том гарз, зовлон гэж юу байх вэ. Энэ зовлонг би ч өөрийн биеэр мэдэрсэн. Хүүхдүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхээр одоо явж байна.

Алдаа гарахаар түүнийг улстөржүүлээд дайрдаг их муухай юманд орчихоод байна. Огт зөвшөөрөлгүйгээр хэн ч ажил хийх боломжгүй. Зөвшөөрөлгүй л бол ширхэг тоосго тавих эрх ч хэнд ч байхгүй шүү дээ. Төрийн байгууллагууд, албан тушаалтнууд, улстөрчид өөрсдийгөө хамгаалах гээд чаддагаараа хувийн хэвшил рүү дайрч байна.

Би улстөрч биш. Зам бариад, шавар зуураад, зах ажиллуулаад амьдралаа аваад явдаг энгийн нэг иргэн. Өнгөрсөн хугацаанд төрийн олон ажлыг ингэж л хийж ирсэн.

Энэ наран шарлагын газрын ажлыг ч төрөөс олгосон даалгавар, зураг төслийн дагуу хийж байсан. Батлагдсан зурагнаас гажууд ширхэг ч ажил хийгдээгүй. Тэр зурагт нь хиймэл нуур, саравч сүүдрэвч гээд одоо бидний хийж байгаа бүх ажил багтсан. Тэр дагуу ажил хийгдэж байсан. Энэ ажлыг эхлүүлэхэд ҮЦХ-ийн тухайн үеийн дарга Б.Саранчимэгтэй гэрээ байгуулаад зургаан жилийн өмнө эхэлж байсан. Тэр хугацаанд мэргэжлийн хяналтаас ямар ч асуудал тавьж байгаагүй. Одоо сонгууль ойртоод асуудлыг дэврүүлж, улстөржүүлж байна гэж бодож байна. Сүүлд ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуултай гэрээгээ сунгаад ажлаа явуулж байсан.

- Гол асуудал нь барилга барих зөвшөөрөлгүйгээр ажил эхлүүлсэнд байгаа шүү дээ

- Би ажил эхлүүлэх зөвшөөрөл л авч амжаагүй байсан юм. Архитектурын даалгавар, зураг, техникийн нөхцлүүдийн зөвшөөрөл гээд бүгд байгаа. Хамгийн сүүлд 05.15-нд сүүлийн техникийн нөхцлөө тодорхойлуулаад байсан. Ингээд ажил эхлүүлэх зөвшөөрлөө авах байлаа. Энэ бол ганц нэг бичиг цаас дутуу байсны алдаа. Үүн дээр дөрөөлж “зөвшөөрөлгүй байсан” гэж төрийн байгууллагынхан дайрч байна. Хэн ч өөрийгөө хамгаалахыг л хүснэ байх. Гэхдээ дахиад хэлье. Ямар ч зөвшөөрөлгүйгээр хэн ч ширхэн тоосго тавих ч боломжгүй шүү дээ.

- Тэр тогтоол ус хаанаас үүссэн юм бэ? Яагаад хамгаалалт хийгээгүй юм бэ?

- Туул голын халиа үүссэн. Түүн дээр нь явган зам, ус зайлуулах хоолой тавьсан байсан. Тогтоол усанд орж болохгүй гэдэг анхааруулга тавиарай гэж хамгаалалтын ажилтнууддаа уг нь хэлсэн. Тухайн үед тийм анхааруулга тавьсан л гэж байсан. Яг хаана тавьсан зэргийг нь нарийн мэдэхгүй байна. Их харамсалтай зүйл боллоо. Төрийн байгууллагын албан тушаалтнууд, улстөрчид дайрах нь их байгаа учраас өөрт байгаа бичиг баримт, зөвшөөрлүүдээ хуулийн мэргэжлийн хүнд үзүүлэхээр өнөөдрөөс өмгөөлөгчтэй уулзах гэж байна.


- Хотын дарга С.Амарсайхан танай газар дээр очиж бас анхааруулж байсан гэсэн.

-Тийм ирсэн. Би С.Амарсайхан даргыг буруутгах, зөвтгөх шалтгаан байхгүй.

Манай компанийн ажил хийж байгаа газар бол Хан талст ХХК-ийн газар биш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар. Энэ газарт хэнд ч мэдэгдэхгүйгээр ажил хийх боломжгүй. ҮЦХ-ийнхэн харж, хянаж байгаа. Бүх ажил батлагдсан зургийн дагуу явагдаж байсныг л хэлмээр байна.
Алдаа гарсан, бүдэрсэн үед давхар дэвслээд хүнд үе байна. Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа намынхаа гишүүн И.Нарантуяад (миний эхнэр) газар өгчихлөө гэж улстөржүүлж байна. Энэ газар ҮЦХ-ийн газар шүү дээ. Би ажил л гүйцэтгэж байсан хүн. Асуудал шалгагдаад, бүх бичиг баримтаа цэгцэлж нэгтгээд хэрвээ хэвлэл мэдээлэлд ярих хэрэгтэй бол ярьж, осол болсон газарт яг ямар ажил хийгдэж байсан зэргийг ч ярьж болох байх. Яг одоо бол хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзах, бага ч болов туслах, хуулийн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах гээд олон асуудал давхцаад явж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 7 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 9 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр