Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо

О.Шүрэнцэцэг
2020/05/30

Аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс Чойбалсан хотод ажиллаж эхэлсэн.

Аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг 5 өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Баянтүмэн сумын 4 дүгээр Хотонт багийн танкийн саад гэх газарт хог цэвэрлэгээ зохион байгуулах явцад их хэмжээний тэсрэх сум олдсон мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газар ажиллаж нийт 300 гаруй цэнэгтэй сум, галт хэрэгсэлийг олж устгах ажлыг зохион байгуулж байна.

Тус газраас Зенитийн пулмёт ОПЗ сум, 37мм хошуу 12,7 БЗД сумны хошуу 85 ширхэг 125мм Убедно-тренировочный сургалт дадлагын хонгио 8 ширхэг 125мм пушка /Т-72/ ОФ задрах дэлбэрэх сум 56 ширхэг 125мм Пушка /Т-72/ Д-81 Кум хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум-42 зэрэг сум, галт хэрэгсэл олдсон, өмнө нь Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Өгөөмөр, Өлзийтийн тал гэх газраас байлдааны зориулалттай 13 нэр төрлийн 176 ширхэг сум, тэсрэх бодис илрүүлж тэсэлгээ хийж устгах ажлыг зохион байгуулсан.

Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 7058102 дугаарын утсанд дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй, тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 54 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22