Үймээний улмаас АНУ-ын олон хотод хөл хорио тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2020/06/02

Африк, америк гаралтай  Жорж Флойдын амийг цагдаагийнхан хөнөөсний улмаас дэгдсэн зургаан хоног үргэлжилж байгаа  үймээн самууныг хяналтадаа авах зорилгоор  АНУ-ын 25 гаруй хотод өнгөрсөн долоо хоногийн оройноос хөл хорио тогтоосноо зарласан байна

Одоогоор энэ арга хэмжээг Беверли Хиллс, Лос-Анжелес, Дэнвэр, Миами, Атланта, Чикаго, Луисвилл, Минеаполис, Санта Паул, Рочестер, Цинциннати, Клевеланд, Колумбус, Дайтон, Толедо, Сан Франциско зэрэг хотод авчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн 16 мужид зургаан өдөр үргэлжилж байна гэж бүртгэгдсэний дараа шударга үнэнийг шаардсан болон цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн мянга мянган хүн оролцсон жагсаал гудамжинд үргэлжилсээр байгаа юм. Тиймээс 10 гаруй мужийн эрх баригч нар цугласан хүмүүсийг тараах, дээрмийг зогсоох, зөрчилдөөн хурцдахаас сэргийлж үндэсний хамгаалалтын ангийг бэлэн байдалд оруулжээ. Харин урьдчилсан мэдээгээр өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр  АНУ-ын 17 мужид  ойролцоогоор 1400 хүнийг  баривчилсан гэж тооцоолж байгаа аж. Энэ жагсаал нь өнгөрсөн долоо хоногийн эхээр Жорж Флойдын амь үрэгдсэн Минесота мужид эхэлсэн ч газар авч АНУ-ыг хамарсан хөдөлгөөн болж хувираад байна. Минеаполис хотын захирагч Жакоб Фрей энэ хөл хориог дээрэм, учруулсан хохирол болон санаатай тавьсан 50 гаруй түймрийн улмаас зарласан гэж  мэдэгджээ. Харин Минесота мужийн захирагч Тим Вальз өнгөрсөн бямба гаригт мужийнхаа үндэсний хамгаалалтын ангиудыг дайчлан хөдөлгөсөн болон 700 цэрэг байгаа Минеаполис хот руу 1000 цэрэг нэмж илгээсэн гэв. Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетти иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хотод оройны 20:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хөл хорио тогтоохыг тушаажээ. Мөн үндэсний хамгаалалтын ангиудыг шөнө тарааж байрлуулсан гэж мэдэгдсэн байна. Цахим ертөнцөд тавьсан зурагнуудад эвдэрсэн болон нэг нь шатаж байгаа эргүүлийн машинуудыг харуулжээ. Цагдаагийнхан эмх журмыг сахиулахын тулд нэмэлт зүйл авчирсан гэж мэдэгдсэнээс гадна  тушаал зааврыг биелүүлээгүй хүмүүсийг баривчилна гэж анхааруулсан байна. Харин цагдаагийнхан  Миннесота мужид  Жорж Флойдын амь насыг хөнөөсний улмаас дэгдсэн үймээн самууныг сурвалжилж байсан олон сэтгүүлчдэд халдсан байна. Тухайлбал, орон нутгийн “Висе телевизийн кино багийнхан болон ОХУ-ын сэтгүүлч Михайл Тургуев энэ үеэр шатахуун түгээх газарт байсан аж.  Жагсаалыг тараасныхаа дараа цагдаагийнхан тэдэнд тэнд үлдээхийг зөвшөөрсөн байна. Сэтгүүлчид, шатахуун түгээх газрын эзэн болон бусад хүн цагдаагийнханд энэ бүс нутаг дахь байгууламжийг  ажиглахад тусалж байсан аж. Гэвч гэнэт машин дүүрэн цагдаа нар ирж резинэн сумаар буудаж эхэлжээ. Тэд хувийн шатахуун түгээх газар,  хүмүүс энэ газрыг хамгаалж байгаа болон сэтгүүлчид байгааг сонсоод буудахаа больсон ч тэдэн рүү буугаа чиглүүлэн шатахуун түгээх газрын хашаанд орохыг шаардсан байна. Цагдаагийнхан Жорж Флойдын амь насыг хөнөөснийг эсэргүүцсэн зургаан өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа жагсагчид  Цагаан ордонтой ойрхон байдаг түүхэн сүм Сан Хуаныг шатаажээ. Өмнөх өдрүүдтэй адилхан цагдаагийнхан болон жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн болсон байна.  Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригийн шөнө сүм дээр графит зураг зурж, эвдэн сүйтгэсний дараа сүмийн ректор Роб Фишер өчигдөр сүмийг хамгаалж бэхэлсэн, үнэт зүйлсийг өөр газар нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэний дараа болжээ. Тэрээр “ Сүмийн хамгийн үнэтэй эд зүйлсийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн” гэж хэвлэлийнхэнд  ярьсан байна. Хэвлэлд бичсэнээр ерөнхийлөгчийн ордны ойролцоо газарт олон түймэр гарсан гэж бүртгэгдсэн аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 1 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 1 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 1 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 1 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 1 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 2 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 2 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана 2 цагийн өмнө
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 18 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 20 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 22 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 23 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ Өчигдөр
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан Өчигдөр
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 2026/06/07
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06