Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ Туул голын усанд тус дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ живж амь насаа алджээ.
Тодруулбал тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:40 цагт очиж “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.