Ц.Цэндмаа: Elselt.mn-д их дээд сургуулиудын элсэлтийн зар сурталчилгааг байршуулна

О.Шүрэнцэцэг
2020/06/02

Орон даяар удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт явагдана. Энэ өдрүүдэд их дээд сургуулийн мэдээ мэдээллийг нэг дор төвлөрүүлсөн “Elselt.mn” сайтын ерөнхий редактор Ц.Цэндмаатай уулзаж ярилцлаа.

-Боловсролын онлайн экспо “Elselt.mn” сайт ямар зорилготой сайт болох талаар яриагаа эхэлье?

-“Elselt.mn” сайт маань 2018 онд үүсгэн байгуулагдсан. Бид гарааны компанийн явдаг замаар явсаар, өнгөрсөн жилээс үйл ажиллагаа маань жигдэрч тогтвортойгоор ажиллаж байна. “Үнэт зүйлтэй, өрсөлдөх чадвартай, боловсролтой, эрүүл монгол хүнийг төлөвшүүлэхэд мэдээллээр хангана” гэсэн эрхэм зорилготойгоор бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүн амьдралынхаа туршид олон сонголттой  нүүр тулдаг. Эдгээр сонголтын хамгийн чухал нь мэргэжлээ сонгох. Тиймээс залуусын мэргэжил сонголтод бодитойгоор нөлөөлж,  хувь хүний хөгжилд нөлөөлөх нь бидний ажлын гол зорилго. Үнэндээ монголчууд маань хүүхдийнхээ мэргэжил сонголтод анхаарч урьдчилан төлөвлөдөггүй. Төлөвлөдөггүйгээс болоод мэргэжлээ буруу сонгох, цаг хугацаа алдах, мөнгө санхүүгээр хохирох асуудлууд байсаар байна. Үр дүнд нь диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.

Гэтэл нөгөө талдаа байгууллагууд хүний нөөцийн хомсдолд ороод удаж байна. Энэ асуудлыг л шийдэхийн тулд бид өөрсдийн хувь нэмрээ оруулж, ажилтай орлоготой өрсөлдөх чадвартай боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

-Танай сайт хэнд зориулагдсан бэ?

-Хүн насан туршдаа суралцдаг гэдэг үг байдаг даа. Нийгмийн харилцаанд орж байгаа цэцэрлэгийн насны хүүхдээс эхлээд бүх насны хүмүүсийн боловсролын хэрэгцээг хангахад бидний  үйл  ажиллагаа чиглэгдсэн. Нөгөө талдаа боловсролын үйл ажиллагаа сургалт явуулдаг байгууллагууд манай сайтаар дамжуулан өөрсдийгөө сурталчилан таниулах боломжтой юм. Тиймдээ ч боловсролын эрэлт нийлүүлэлтийг шийдсэн гүүр нь байхыг бид хичээж байна. Энэ жилийн хувьд “Ковид-19” өвчнөөс шалтгаалан тодорхойгүй нөхцөл байдал үүсчлээ шүү дээ. ЭЕШ өгч насан туршийн мэргэжлээ сонгох хүүхдүүдэд нэг талдаа маш том сорилт болж байна. Боловсролын томоохон экспонууд коронагаас болоод цуцлагдлаа. Мөн сонгуулийн жилтэй холбоотойгоор телевизүүд эфирийн цаггүй, сурталчилгааны самбаруудын үйлчилгээ дүүрсэн энэ цаг үед хамгийн тохиромжтой боломжит хувилбар нь бидний зохион байгуулж буй боловсролын онлайн экспо юм. Тиймээс боловсролын онлайн экспо www.elselt.mn сайтад элсэлтийн зар сурталчилгаагаа байршуулахыг их дээд сургуулиудад уриалж байна.      

-Боловсролын сайт хийх анхны сэдэл хэрхэн төрсөн бэ?

- Миний хувьд олон жилийн өмнө Японы сайн дурын гишүүдтэй хамт ажиллах  боломж тохиосон. Монгол Улсын өнцөг булан бүрт бизнес, сургууль, цэцэрлэг эмнэлэг гэсэн чухал салбаруудад ажиллаж, өөрсдийн арга барил, ур чадвараа тухайн байгууллагуудад суулгаж, ганц хүн гэлтгүй маш их өөрчлөлтүүдийг нэвтрүүлсэн байсан. Эндээс Япон хүмүүс маш их төлөвлөдөг, урьдчилан бэлддэг болохыг анзаарч, Япон улсын хөгжлийн гол үндэс нь “Хувь хүнээ маш сайн хөгжүүлсэнд юм байна”  гэдгийг ойлгосон. Монгол хүний оюуны чадвар өндөр учраас бид мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгтэйг ойлгосон. Залуус маань оюун ухааны спортоор Дэлхийд тэргүүлээд гайхамшигтай амжилтуудыг гаргасаар байна. Нийгмийг өөрчлөх хамгийн чухал хүчин зүйл нь яах аргагүй боловсрол. Боловсролтой хүн ядуу амьдардаггүй. Боловсролтой хүн өөрийн  гэсэн үзэл бодолтой байж, аливаа асуудалд нухацтай ханддаг шүү дээ. НҮБ-аас 2030 он хүртэл улс орнуудын даган мөрдөх, Тогтвортой хөгжлийн  17 зорилтын “Чанартай боловсролыг дэмжих” гэсэн зорилттой бидний ажил уялдаж байгаа. Дээрх зорилтуудын  хамгийн чухал зорилт нь. Чанартай боловсролыг дэмжээд иргэдээ боловсролтой болгосноор “Эрүүл мэндийг дэмжих”, “Ядуурлыг устгах”, “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” “Өлсгөлөнг зогсоох” зэрэг бусад бүх зорилтуудтайгаа уялдаад шийдээд явах боломжтой юм. Тиймээс нийгмийн хөгжлөө дагаад боловсролын салбарын мэдээ мэдээллийн төрөлжсөн сайт хийх нь хамгийн зөв сонголт байсан. 

-“Elselt.mn” сайт уншигчдад яг ямар үйлчилгээг санал болгож байгаа вэ?

-Аливаа юманд нэр маш чухал байдаг. “Элсэлт” гэдэг нэр маань өөрөө их утга учиртай. Ихэнх их дээд сургуулиудын сайт, гадаад нэрний эхний үсгүүдээрээ товчилсон байдаг учраас боловсролтой боловсролгүй ямарч насны хүн ороход төвөгтэй байдаг юм байна. Орон нутгийн иргэд маань улсын, хувийн их сургуулиудаа ялгадаггүй будилдаг юм байна. Түүнээсээ болоод буруу сонголт хийн цаг хугацаа мөнгө санхүүгээр хохирох тохиолдол маш их байдаг юм билээ. Тиймээс бид улсын болон, хувийн их сургуулиудыг тус, тусад нь маш ойлгомжтойгоор санал болгож байгаа. Их дээд сургуулиудын элсэлтийн зар манай сайт дээр бүтэн жилийн турш байрших учраас хүүхдийнхээ мэргэжил сонголтыг 1-2 жилийн өмнөөс төлөвлөж бэлдэх боломжтой юм. Сургалтын төв хэсгээс тухайн чиглэлээр сургалт явуулдаг байгууллагуудын мэдээллийг ч авах боломжтой. 

Сайт маань боловсролын байгууллагуудын зар сурталчилгааны талбар буюу

  1. Онлайн экспо
  2. Мэдээллийн хэсэг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа.

Гол хэсэг болох онлайн экспод:

- Их дээд сургууль

- Олон улсын сургуулиудад зуучилдаг компаниуд

- Сургалтын төв

- Ерөнхий боловсролын сургууль,

- Цэцэрлэг

гэсэн байгууллагуудын элсэлтийн зар байршина. Ерөөсөө л балчир наснаас өгсүүлээд бүх насныхны боловсролын хэрэгцээнд зориулагдсанаараа манай сайт онцлог болж чадсан. Аливаа экспо тодорхой байршилд хэдхэн  хоног болоод өнгөрдөг. Тэгвэл  www.elselt.mn  сайтын онлайн экспо бүтэн жилийн турш, хоногийн 24 цаг нээлттэй байна. Интернэт орчинд  хил хязгааргүй орон зайд дэлхийн хаанаас ч орох боломжтой юм.

-Боловсролтой холбоотой мэдээллийг бүгдийг нэг дороос авч болох нээ?

-Тэгэлгүй яахав. www.elselt.mn сайт маань зөвхөн их дээд сургуулиар хязгаарлагдахгүй. Хүн амьдралынхаа турш сурч хөгжих боломжтой байдаг. Тиймээс сургалтын төв хэсэгт маань бизнес, англи хэл, банк санхүү, хүний нөөц, жолооны курс, иог, бассейн гээд сургалт явуулдаг байгууллагуудын элсэлтийн зар байршина. Тогооч, үсчин, гоо сайхны мэргэжил олгох сургалтуудаас гадна, хүүхдийн  хичээлийн хоцрогдол, оюун ухаан, хөгжим баллет гэх зэргээр сургалтын хэрэгцээ айл болгонд гардаг юм байна.

Гэртэйгээ ойр цэцэрлэг сургуулийн мэдээллээс гадна, Математикийн гүнзгийрүүлсэн сургууль, Япон, Хятад хэлний болон Кембрижийн хөтөлбөртэй ЕБС-иудын мэдээллийг  авах боломжтой. Тэр болгонд google -ээс хайн алтан цагаа үрэхийн оронд нэг дороос elselt.mn – ээс орж харах судлах боломжийг бид бүрдүүлж байна.

Давхар цаг үеийн мэдээ мэдээлэл, онцлох ярилцлагууд, тэтгэлгийн зар зэрэг  боловсролтой холбоотой залууст сэдэл урам зориг өгөхөөр мэдээллүүд байршина. Бид багаараа бүтэн жил гаруй судалж, төлөвлөж хийсэн учраас, сайтын маань булан бүр утга учиртай, боловсролын хэрэгцээг бүрэн хангахуйц боловсронгуй болж чадсан.

Тиймээс боловсролын байгууллагууд болон боловсролд ач холбогдол өгч нийгэмд сайн сайхныг түгээх хүсэлтэй хувь хүн албан байгууллагуудтай бид хамтран ажиллахдаа баяртай байх болно. 

Бидний зорьж байгаа ажил боловсролын байгууллагуудын дэмжлэгтэйгээр биелэлээ олж байгаа учраас хамтран ажиллаж байгаа Улсын болон,  хувийн их дээд сургуулиуд, Эмпати хөтөлбөртэй сургуулиуд, Япон хэлний сургуулиуд, Сургалтын  төвүүддээ баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 10 давхар 1017 тоот

Утас: 99047386   96090707

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 8 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр