АНУ коронавирусын вакцин гаргаж авах магадлалтай таван компанийн нэрийг зарлана

О.Шүрэнцэцэг
2020/06/04

ЭМЯ-наас /06.04/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"2020 оны зургадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусын халдвар илэрлээ.  Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал, Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн, ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Эдгэрсэн тохиолдол

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч буй 21 хүний ес нь оюутан. Тэдний ихэнх нь тавдугаар сарын 13-14-нд ирсэн хүмүүс бөгөөд эмчилгээний хоног дунджаар 21-22 хоног байв.  Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчилгээ болон тусгаарлалтад байна. Нийт 65 хүн эдгэрч гарснаас

  • Сувилалд 36,
  • гэрийн ажиглалтад 16
  • Ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий. 

Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг сайтар эрэмбэлэн ангилж, дараа дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авахад бэлдэж байна" хэмээлээ.

Коронавирус-Вакцин

АНУ-ын Засаг захиргааны зүгээс шинэ коронавирусын вакцин гаргаж авах магадлал өндөртэй таван компанийн нэрийг удахгүй зарлана гэсэн мэдээлэл байна.

Үүнд:

  • Модерна
  • Оксфордын их сургууль
  • Эм үйлдвэрлэлийн Жонсон ба Жонсон зэрэг компани багтаж магадгүй аж.

Модерна, Оксфордын их сургууль, Астрагийн түншлэлийн хөгжүүлж буй вакцин эмнэл зүйн сүүлийн шатны туршилтаа долдугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна" гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.

Коронавирус-Дэлхийд

Коронавирусынөвчлөл дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн өвчлөөд байна. Тавдугаар сарын 30-нд коронавирусын халдвар авсан хүний тоо зургаан сая хүрлээ гэж байсан бол ердөө тав хоногт 6.5 сая болж, 500 мянга гаруйгаар нэмэгдлээ.

Коронавирус-ОХУ-д

Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,536 хүн шинээр халдвар авсан. Манайхтай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тухайлбал, Эрхүүд 120 тохиолдлоор, Тувад 60-аар халдварын тоо нэмэгдлээ. 

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 53 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22