Түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна

О.Шүрэнцэцэг
2020/06/05

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрээр 1500 өрхийг орон сууцжуулах юм.  

Өнөөдөр ажлын хэсгийн гурав дахь удаагийн хамтарсан хурал боллоо. Шадар сайд Ө.Энхтүвшин богино хугацаанд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн байртай болгох ажил үр дүнтэй хурдацтай явж байгаад ажлын хэсгийнхэнд талархал илэрхийллээ.  

Тэрбээр “Үе шаттайгаар зохион байгуулна. Эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулъя. Иргэдийг хүлээж аваад, тусгаарлаад, эмчлээд хяналт тавиад ажиллаж байгаа тэр албан хаагчдыг. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Харин чанар сайтай, ашиглалтад 100 хувь бүрэн орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” гэв.  

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Одоо бидэнд үндсэн хоёр ажил байна. Ашиглалтад орсон байраа бүртгэлжүүлэх, иргэдэд нээлттэй онлайн үзэсгэлэн зохион байгуулах. Мөн КОВИД-19 халдварын өндөр эрсдэлд ажиллаж буй, байранд орох албан хаагчдаа бүртгэж тодорхой болгох” хэмээв. Албан хаагчид ашиглалтад орсон байрнаас сонголтоо хийх, материалаа бүрдүүлэх зэрэг ажил их, хугацаа бага байгаа тул Шадар сайд ажлын хэсэгт ажлаа түргэвчлэхийг үүрэг болгов.  

Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоон барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй, ипотекийн зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэдгийг анхааруулсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 50 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 6 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22