Б.Дэлгэрсайхан цар тахлын үеэр хадгаламжийн хүүгийн өгөөжөөсөө татгалзжээ

О.Шүрэнцэцэг
2020/06/05

Шинэ төрлийн коронавирүсийн халдвар дэлхийн нийтийг цочроож, олон улсад тогтоосон хөл хорионы арга хэмжээнээс үүдэж, улс орнуудын эдийн засаг хүнд байдалд ороод байгаа юм. Манай улсын хувьд хөл хорионд нэлээдгүй эрт шилжсэнтэй өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн  холбогдуулан, иргэд арилжааны банкны  зээлээ төлөхөд хүндрэл үүсч, зээлийн хүүг бууруулах шаардлагатай талаарх үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байдаг.

Харин арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийн  хүүгийн өгөөжийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэх тул зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж мэдэгдэж байв. Арилжааны банкуудад 13 их наяд орчим төгрөгийн иргэдийн хадгаламж байдаг. Уг дүнгийн 95 хувь буюу 12.3 их наяд орчим нь нийт хадгаламж эзэмшигчдийн 5 хувьд ногдож буй. Өөрөөр хэлбэл, банкуудцөөөн хэдхэн их мөнгөтэй хүний мөнгийг 10-13 хувийн хүүтэй хадгалахын тулд зээлийн хүүгээ 17-22 хувь хүртэл нь өсгөдөг билээ.

Үүнтэй холбогдуулан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндөр хадгаламжтай УЛСТӨРЧИД хүүгийн орлогоосоо татгалзаж, АЖИЛ ОЛГОГЧДЫН зээлийн хүүг бууруулахыг уриалж байв. Улмаар хэвлэлүүд УИХ-ын гишүүдээс Ж.Ганбаатар 22.9 тэрбум, Б.Наранхүү 12.5 тэрбум, Ц.Мөнх-Оргил 5,6 тэрбум, Ж.Энхбаяр 4.9 тэрбум, Сү.Батболд 1.5 тэрбум, Б.Дэлгэрсайхан 1.5 тэрбум, Н.Учрал 1.3 тэрбумын хадгаламжтай байв. Энэ жагсаалт цаашаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1.6 тэрбум, Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1.8 тэрбум, УУХҮЯ-ны ТБНД Г.Нандинжаргал 1.8 тэрбумын хадгаламжтай”-г дурдаж, эдгээр хүмүүсийг хадгаламжийн хүүгийн өгөөжөөсөө татгалзахыг уриалсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020.04.20-ны өдөр гэр бүлийн нэр дээрх нийт 4 тэрбум төгрөгийн  хадгаламжаас хүүгийн өгөөж хүртэхээс татгалзаж, энгийн харилцах данс руу шилжүүлсэн байна. Хэдий тийм ч саяхан зарлагдсан УИХ-д нэр дэвшигчдийн ХОМдээр  тэрбээр 4 тэрбум 55 сая төгрөгийн хадгаламжтай гэж дурдагдсан  байна. Энэ нь, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг  бөгөөд 2020.04.20-нд хадгаламжийн хүүгийн өгөөжөөсөө татгалзахын тулд дансуудаа хаалгаж, харилцах дансанд байршуулсан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 8 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 10 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 12 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 12 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22