Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэлээ

О.Шүрэнцэцэг
2020/06/09

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон "Интернэшнл тур" ХХК, "Амирлан тур" ХХК-иудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна.

Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг хөл хорионы хугацаа дуусахад нээж, олон нийтэд нээлттэй үйлчлэхээр сэргээн засварлах ажлыг хийж байна.

Хийгдсэн ажлуудаас дурьдвал:

-Бурхны суурийн доор байрлах музейн үзмэрийг Гандантэгчэнлин хийдтэй хамтран сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. -Зөвшөөрөлгүй ТҮЦ, обьектуудыг нүүлгэсэн. -Зогсоолын хаалт байрлуулан хаалгыг засварлаж, харуулын байр байрлуулсан. -Автозогсоолын хайрган хучилттай 450 м.кв талбай нэмсэн. -Цахилгааны засвар хийх, 380 вт-ын цахилгааны эх үүсвэр татсан, худаг гаргасан. -Шинээр хашаажуулалт хийсэн, хуучин хашааг засварласан. -Мод тарьж, цэцэгжүүлсэн. -Амьтадын барималыг бодит хэмжээсээр хийж байрлуулсан. -Сандал, хогийн сав байрлуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Цаашид хашаажуулалтыг хийж дуусгах, ариун цэврийн байгууламж барих, музейг сэргээн засварлах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна. Засварын ажлын явцад "Тамир ногоон дэлхий" ХХК-ийн *Будда виста" хотхоны үйлчилгээний байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан хашаажуулалтын ажил түр зогсоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 8 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 10 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 12 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 12 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22