Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ

О.Шүрэнцэцэг
2020/06/09

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна.

Нийслэлд жил бүр хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй байшин барилга нийслэлийн өмчид бүртгэхийн зэрэгцээ мөн жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг акталж, нураахыг нь нурааж, хувьчлахыг нь хувьчилдаг. Акталсан барилгын хувьчлал нь хувийн хэвшилд шилжүүлэн, төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектыг нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байна. Саяхан буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал болсон.

Тус хурлаар хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Тус барилга байгууламж нь 1969 онд ашиглалтад орж байсан. Хурлын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийслэлийн өмч хувьчлал-2020” дуудлага худалдааг зохион байгуулав. Тус дуудлага худалдаанд гурван аж ахуй нэгж байгууллага оролцсон бөгөөд дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, эхэлсэн.  Дуудлага худалдаа дүрэм журмынхаа дагуу амжилттай зохион байгуулагдаж 20.02 тэрбум төгрөгөөр үнэ өсгөж “Камдер ХХК” дуудлага худалдааны ялагч болсон. Харин өнөөдөр “Камдер ХХК” нь нийслэлийн Өмчийн  ашиглалт, удирдлагын газартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж гарын үсэг зурлаа.

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 8 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 10 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 12 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 12 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22