Япон улсаас 258 иргэн эх орондоо ирнэ

О.Шүрэнцэцэг
2020/06/11

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр зургаадугаар сард тусгай үүргийн долоон нислэг хийж, гадаадаас 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөжээ.  Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9-ний даваа гарагт Австрали улс руу МИАТ-ийн онгоц анх удаа нислэг хийж, 262 иргэнээ авчирсан. Сидней-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн. Хоёр дахь нислэгийг өчигдөр Нурсултан-УБ-ын чиглэлд хийж, 175 иргэнээ эх орондоо авчирсан. Өнөөдөр Япон улс руу Токио-УБ-ын тусгай үүргийн нислэг хийх юм. Япон улс руу дөрөвдүгээр сарын 8-наас хойш нислэг үйлдээгүй. Японд сурдаг оюутнуудын хичээл амарсан, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон учраас татан авах шаардлагатай. Тус улсаас  1400 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн хэмээн ГХЯ-наас мэдээлсэн билээ. 

Зургаадугаар сард хийх тусгай үүргийн төлөвлөгөөт нислэгийн хуваарь: 

  • Энэтхэг– 06.12-ны Баасан гараг. Тус улсад сурч буй 230 гаруй ламхай нарыг авна. Мөн уг онгоцоор 13 иргэнээ Лаос улсаас авчрах юм.
  • Сөүл /транзит/ – 06.17-ны Лхагва гараг
  • Сөүл – 06.18-ны Пүрэв гараг. БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ өгсөн 2000 гаруй хүн байна. Уг шууд нислэгт визний хугацаа нь хэтрээд саатуулагдсан иргэдээс хамруулна.
  • Франкфурт – 06.19-ний Баасан гараг. Энэ нислэгээр Европт гацсан иргэдээ ХБНГУ-ын Франкфуртээс татан авна. Өмнө нь тавдугаар сарын 3-нд авч байсан нь нэлээн үр дүнтэй арга байлаа. Инчеоноос 10 гаруй улсаас транзитаар зорчигч байсан бол Франкфуртээс Европт байгаа бүхий л улсаас авах боломжтой байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 9 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 11 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 13 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 13 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22