Бүдүүн гэдэсний хавдар: АНУ, Монголд

О.Шүрэнцэцэг
2020/06/11

Монголд: Сүүлийн үед бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орж байна. Хоол боловсруулах замын хавдруудаас 3-5 хувийг эзэлж, ходоод, улаан хоолойн хавдрын дараа орох болсон. Бүдүүн гэдэсний хорт хавдараар 40-60 насны хүмүүс өвдөж, эрэгтэйчүүд арай илүү өртөмтгий байдаг. Гэвч залуу хүмүүст 10-17, өндөр настанд 5-7 хувь тохиолддог хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Ж.Отгонбаяр зөвлөж байна.

Шалтгаан нь тодорхойгүй ч хавдар үүсэхэд удамшил, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, мах, махан бүтээгдэхүүн /үхэр, хонь, хиам, утсан, консерв/, таргалалт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нөлөөлдөг байна. Бүдүүн гэдэсний хавдрын үед суулгах, өтгөн хатах, дутуу баасан мэт санагдах, өтгөн нарийхан хэлбэртэй, цустай болох, гэдэс дүүрэх эсвэл базлах, турах, ядарч, сульдах, шалтгаан тодорхойгүй цус багадалт үүсэх гэсэн шинж тэмдэг илэрдэг.

Тиймээс та бүдүүн шулуун гэдэс дурандах, компьютер томограф, рентген /барийн уусмалаар бургуй тавих/, хэт авиа гэсэн эрт илрүүлгийн шинжилгээг өгч өөрийгөө хамгаалаарай. Бүдүүн шулуун гэдэсний хавдрын үед хими, физик, мэс заслын эмчилгээ хийдэг. Энэ хавдраас урьдчилан сэргийлье гэвэл тамхинаас татгалзах, шинэ жимс, ногоо хэрэглэж эрүүл хооллох хэрэгтэй. Мөн биеийн жингээ барих нь гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг.

АНУ: Бүдүүн гэдэсний хорт хавдар өвчин АНУ дахь хорт хавдраар нас барах тохиолдлын хоёрдугаарт орсон бол нэгдүгээрт уушгины хорт хавдар орж байгаа талаар Майогийн эмнэлгийн эмч нар мэдэгджээ. Энэ тухай Medicalxpress-т бичжээ. Мөн дэлхий дахинд ч ийм байгаа аж. Тухайлбал, гурван жилийн өмнө ОХУ-д бүдүүн гэдэсний хорт хавдраар нас баралт хоёрдугаарт орж байсан. Нөхцөл байдал төвөгтэй байгаа талаар П.А.Герценийн нэрэмжит Москвагийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээлж байсан.

Энэ өвчнийг эрт үед нь оношилж чадвал эмчилгээ үр дүнтэй болдог хэмээн Майогийн эмнэлгийн ходоод, гэдэсний мэргэжлийн эмч Жон Кисиэль тайлбарласан байна. Тэрээр өвчний түгээмэл шинж тэмдгийн талаар өвчтөний гэдсээр хүчтэй өвдөнө. Томорч байгаа хорт хавдар гэдэсний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаар таагүй нөхцөл байдал үүснэ. Хүмүүс шинж тэмдэг илрэхээс өмнө оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байхад эрүүл мэндийн тогтолцооны орчин үеийн стратеги оршино. Ялангуяа, 45-аас дээш насныханд хамаатай. Хорт хавдрын өмнөх оношилгооны “Алтан стандарт” нь бүдүүн, шулуун гэдэсний дурангийн оношилгоо юм. Дурангийн оношилгоо нь хавдрыг илрүүлж, шууд сорьц авах, магадгүй эмчилгээг нэг дор хийх боломжтой хэмээн эмч, мэргэжилтнүүд онцоллоо.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 9 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 11 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 13 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 13 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22