30 төрлийн 3308 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг аюулгүй болголоо

О.Шүрэнцэцэг
2020/06/17

Энэ оны тавдугаар сард Дорнод аймгийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран үзлэг хийжээ. Үүний үр дүнд тус аймгийн нутаг дэвсгэрээс:

  • 300 гаруй ширхэг цэнэгтэй сум,
  • Зенитийн пулемёт ОПЗ сум,
  • 37мм хошуу 85 ширхэг,
  • Сургалт дадлагын хонгио 8 ширхэг,
  • Задрах дэлбэрэх сум 56 ширхэг,
  • Хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг,
  • Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум,
  • Задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон байна.

Үүнтэй холбоотой иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон хайгуулын бүлэг, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдтэй хамтран Дорнод аймгийн хоёр сумд газар орны үзлэг, шалгалт хийж цэргийн зориулалттай сум, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлсийг эрэн хайж, олж тогтоон, устгах ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Энэхүү ажиллагааны явцад нийт 30 төрлийн 3308 ширхэг байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг олж илрүүлэн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн цэргийн мэргэжилтнүүдийг байлцуулан тогтоосон заавар, журмын дагуу аюулгүй болгосон байна.

Иймд иргэд та бүхэн сум, тэсэрч дэлбэрч болзошгүй эд юмс олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүний амь нас, мал амьтан эд зүйлс хохирох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 1 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 1 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 1 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 1 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 2 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 3 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 3 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 3 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 4 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 5 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 5 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 5 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 6 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 6 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 6 цагийн өмнө