Хууль хэрэгждэггүй орны эдийн засаг дорой, дайн самуунтай байдаг

О.Шүрэнцэцэг
2020/06/18

-Таны бодлоор хуульч хүн төрийн түшээ байхын давуу тал нь юу вэ?

-Хуульчдыг нийгмийн инженер гэдэг. Хуулийг хоорондоо ярилцаад ч юм уу, зохиогоод биччихдэггүй. Хүнд ямар хэрэгтэй, ямар тулгамдсан асуудлыг шийдэх вэ гэсэн суурь судалгаанд тулгуурладаг. Хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны дараа батлагдан гарах хүртэл маш олон үе шат дамжина. Энэ болгонд хуульч оролцдог. Хуулийг талх гэж бодвол бүх шат дамжлагад хуульч ажилладаг гэсэн үг. Хуульч хүн төрийн түшээ байхын давуу тал нь энэ бүх харилцаанд оролцож, мэдэрсэнд байдаг. Мэдээж тухайн хүн үндэсний онцлог, уламжлалаа мэддэг, туршлагатай байх нь давуу талтай.

-Парламентын гол үүрэг нь хууль тогтоох, хэрэгжүүлэх. Энэ үүргийн дагуу та ямар хуулийн төсөл боловсруулах, хуулийн орчин бий болгохыг зорьдог вэ?

- Шинээр санаачлах, батлуулах хүсэлтэй хууль бий. Гэхдээ асуудлын гол нь хууль байхгүйдээ биш,  тэгш хэрэгжихгүйдээ л байна. Би ихэнх хорих байгууллагаар явж үзсэн, ажиллаж ч байлаа. Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн  99 хувь нь энгийн ардууд. Ганцхан хувь нь нийгмийн  баялгийг эзэмшдэг, эрх мэдэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Хууль тэгш үйлчилдэггүй, хариуцлагын тогтолцоо байхгүйн энгийн жишээ энэ. Тэгэхээр яаж хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх вэ гэдэгт л анхаармаар байгаа юм. Нутгийн ард иргэд маань надад итгэл хүлээлгэвэл, хууль хэрэгжих механизмыг, хариуцлагын тогтолцоотой уялдуулна. Хэлэхэд ганц өгүүлбэр боловч, хийхэд асар олон ажил байх юм.

-Өвөрхангай аймгийнхан таныг төлөөллөө болгон сонгох шалтгаан нь юу вэ. Та сонгогдсоноор тэд ямар давуу талтай болох бол?

-Энд төрж өссөн хүний хувьд аль баг, суманд ямар асуудал тулгамддагийг маш сайн мэднэ. Тиймээс төрийн бодлогыг аймгийнхаа онцлогтой уялдуулж, зөв чиглүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж чадна гэсэн итгэл надад бий. Нутгийнхандаа,  Өвөрхангайг УИХ-д төлөөлж, хуульчийн ажлаа хамгийн сайн хийнэ гэж амлаж чадна. Нийгмийн харилцааг зохицуулах амин сүнс нь хуульч гэдэг шүү дээ. Зөв шударга байж эрх тэгш монголыг бүтээхийн төлөө олон жил зүтгэж байна. Цаашдаа ч зүтгэнэ.

-Эрх мэдэлтнүүдийн иргэдээс хулгайлж байгаа боломж, татварын мөнгийг  хамгаалах арга байна уу?

- Хууль шударга болохгүйгээр, зөв сайн байхгүйгээр улс орон хэзээ ч хөгждөггүйг дэлхийн түүх нэгэнт батлагдчихсан. Хамгийн муу эдийн засагтай, дайн самуунтай улсуудыг бодоод үз дээ. Хууль хэрэгждэггүй улсууд ийм нөхцөлд байгаа. Маш сайн хэрэгждэг хуультай улс оронд дэг журам, эдийн засгийн өсөлт, амгалан тайван амьдрал байдаг. Ердөө л энэ. Хууль тэгш хэрэгжээд эхэлбэл эрх мэдэлтэн нь иргэдийнхээ боломж, улсын төсвөөсөө хулгай хийдэг байдал маш хурдан алга болдог. Үүний эерэг нөлөө бидний амьдралд шууд мэдрэгдэж эхэлнэ.

-Монголчууд  төрөө хүндлэх, хууль дээдлэх уламжлалтай эртний уламжлалтай. Гэвч энэ байдал алдагдаж байна. Амьдралд нийцэхгүй, муу хууль баталдагтай энэ холбоотой юу?

-Хуулийг энэ сайн, муу хууль гэж дүгнэх боломж бага. Хуулийг үнэлэх ганцхан арга байдаг. Хууль таныг хамгаалах үүрэгтэй. Бас танаас бусдыг хамгаална. Хууль иргэнээ сайн хамгаалж байвал хүн хуулийг  дээдэлдэг, хүндэлдэг гэдэг  алдартай үг байдаг юм. Хууль надад ямар хамаатай юм гэж бодож байгаа бол, хууль биднийг хамгаалж чадахгүй, иргэдээ халамжлах үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн үг. Б.Чимэд гуай Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс юм гэж хэлсэн байдаг. Хуульд тусгаар тогтнол, ард иргэдийн амар тайван амьдрал, хөгжил цэцэглэлт бий.  Аяндаа амьдрал зүй зохистоо ороод ирээд өөрийн эрхгүй хуулийг  мэддэг, дагадаг болно. Ингэж чадаагүй бол манай нийгэм өнөөдөр болоогүй байна гэж ойлгож болно.

.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 4 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 10 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 12 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 14 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 14 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22