УИХ-ЫН ГИШҮҮД КАНАДАД АЙЛЧИЛЛАА


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2017 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад айлчлав.

УИХ-ын гишүүд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд бараалхаж, Канадын парламент дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатор Жозеф Дэй болон бүлгийн гишүүд, Нийтийн танхимийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Брайн Мэй, дэд дарга Брижитт Сансуси, Канадын Гадаад хэргийн яамны Хойд Ази болон Далайн орнуудын газрын ерөнхий захирал Сара Тэйлор зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Манай төлөөлөгчид олон жилийн түүхтэй Канадын Парламентын үйл ажиллагаатай танилцан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс нь Монголын ардчилал, хүний эрх, хөгжлийг ямагт дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэд Канадын Онтарио мужийн парламентын гишүүдтэй Торонто хотноо уулзаж, мужийн парламентын үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү айлчлал нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан юм. ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18