Covid-19: Мах, ногоо, жимснээс коронавирус илэрч байна

О.Шүрэнцэцэг
2020/06/23

БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар, “Covid-19” өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй буюу бүдэг балархай хэлбэртэй өвчтөнүүд вирусийг 19-өөс дээш хоног ялгаруулж, тээж байна гэж тогтоожээ. Иймд шинж тэмдэггүй балархай хэлбэрийн халдварыг эрт илрүүлж, тусгаарлах нь чухал юм.

Сүүлийн үед хүнс болон мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар дэгдэх явдал нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын "Тайсон фүүдс" компанийн мах боловсруулах үйлдвэрт ажилладаг 693 ажилтанд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт халдвар авсан нь батлагдсан талаар тус компаниас албан ёсоор мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ АНУ-ын "Тайсон фүүдс"-ээс нийлүүлдэг тахианы хөлдөөсөн махны импортыг түр зогсоож, энэ шийдвэр гарахаас өмнө нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг хураан авч, устгалд оруулах талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ. Зургадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсан цагаас Шинфади хүнсний захаас гаралтай тохиолдлын тоо өсч, 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар 236 болсон байна.Тус захаас авсан 200 төрлийн шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, вандан, мах, хүнсний ногоо, жимснээс коронавирус илэрсэн байна. Иймээс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсч, тархдагийг БНХАУ-ын эрдэмтэд анхаарууллаа.


Эх сурвалж: WORLDOMETERS



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 5 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 11 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 13 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 15 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 15 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22