Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа ДХИС-ийн тухай хүмүүсийн мэддэггүй 10 баримт

О.Шүрэнцэцэг
2020/06/23

Та бүхэндээ бид их, дээд сургуулиудын тухай сонирхолтой баримт, мэдээлэл, тэнд сурдаг оюутнуудын ойлгох зүйлийн тухай нийтлэл бэлтгэн хүргэж байсан билээ. Энэ удаа харин ДХИС гэх нүсэр том сургуулийг онцолж байна.

1. Таны төсөөлснөөс том сургууль

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургууль нь м10 бүрэлдэхүүн сургуультай. Сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ гэсэн байгууллагуудын офицер бүрэлдэхүүнд орж төгсөөд, ажлын байранд томилогддог.

  • Удирдлагын академи
  • Ахисан шатны боловсролын сургууль
  • Цагдаагийн сургууль
  • Хилийн албаны сургууль
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль
  • Онцгой байдлын сургууль
  • Ахлагчийн сургууль
  • Эрх зүй, нийгмийн ухааны сургууль
  • Шинжлэн магадлахуйн институт
  • Ахлах сургууль

Нийт 500 гаруй багш, алба хаагч, ажилтнууд болон 3500 гаруй сонсогч, оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.

2. Тус их сургуульд шинээр элсэн суралцаж буй элсэгчид нэг сар Цэргийн анхан шатны хээрийн сургалтад хамрагдаж, Цэргийн тангараг өргөдөг. Сонсогчид эхний хоёр жил дотуур байранд байрлан суралцдаг. Үнэхээр урт хугацаанд хамт байдаг болохоор сонсогчид хоорондоо нэг гэр бүл шиг л дотно байх нь аргагүй.

3. Нэгдүгээр дамжаанд орсон цагаасаа л сонсогчид цагаан сар, наадам, шинэ жилийн баяраар амардаггүй. Учир нь тэд цагдаагийн байгууллагад нэмэлтээр үүрэг гүйцэтгэдэг.

4. Тус их сургууль “Цагдаагийн ажил-Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Товчхон тайлбарлавал өмнө нь авсан бакалаврын боловсролоо ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх энэ чиглэлийн мэргэшсэн алба хаагчид болж гарах бүрэн боломжтой.

5. Дотоод хэргийн их сургууль дэргэдээ  усан бассейн, аврах, эрэн хайх дасгал, сургалт хийх гүний шумбалтын бассейн барьж, удахгүй ашиглалтад ороход бэлэн болсон.

6. Дотоод хэргийн их сургуулийн фэйсбүүк хуудас бусад их, дээд сургуулиудаас хандалтаараа нэгдүгээрт ордог.

7. Сургуулийн "ах нар" төгсөөд дүү нартаа хувцсаа өгдөг нь тэдний ойр дотно байдал, сонсогчдын дунд тогтсон "уламжлал"-ыг илтгэнэ.

8. Элсэн орсон эмэгтэй сонсогчид эрэгтэй сонсогчидтой адилхан үүрэг гүйцэтгэдэг. "Эмэгтэй" гэж авч үзэх асуудал энд байдаггүй. 100/5 хувь орчим л эмэгтэй сонсогч байдаг бөгөөд тэднээр бахархахгүй байх аргагүй.

9. Сонсогчид зун нэг сар, өвөл 14 хоног амардаг.

10. Их сургуулийн орчин маш цэвэрхэн бөгөөд Монгол Улсад хотхон хэлбэрээр хөгжиж буй анхны сургууль юм. 3000 сонсогчийн хичээлийн төв байр болон 850 сонсогчийн байр, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв зэрэг барилга байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах бүхий л боломж бүрдсэн байна.

  Эх сурвалж: http://ub.life/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 5 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 11 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 13 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 15 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 15 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22