ДАРХАН: 39 Хэсгийн хороо санал авах ажиллагааг амжилттай эхлүүллээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өглөө 07:00 цагт эхэллээ.

Дархан-Уул аймаг буюу УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог нь сонгуулийн гурван мандаттай. Энэхүү гурван мандатын төлөө улс төрийн нам, эвслийн 20, бие даагч таван хүн өрсөлдөж байна.

Дархан-Уул аймагт нэрсийн жагсаалтад 65074 сонгогч бүртгэгдсэн. Түр хасав тэмдэглэгээтэй 4755 сонгогч байна. Нийслэл болон бусад аймгаас 19 дүгээр тойрогт 107 сонгогч хуулийн хугацаанд шилжин ирсэн. Өнөө өглөөний байдлаар Сонгогчийн идэвх өндөр байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат ярьлаа.

Дархан-Уул аймгийн 39 хэсгийн хороонд нийт 360 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тухайлбал: Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Улсын бүртгэлийн ажилтнууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягтлан шалгах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Мөн дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас энэ удаагийн сонгуулийг УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу явуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгож байна. Мөн санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохицуулжээ.

Үүнээс гадна иргэдийг санал өгөхөд хурууны хээг нь уншуулж /хурууны хээний давхардахгүй өгөгдөл орсон/ буй тул ямар ч иргэн хүн давхардаж санал өгөх боломжгүй. Тэр утгаараа санал өгсөн иргэдийн гар дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа юм.

Ийнхүү дөрвөн жилд нэг удаа тохиох энэхүү өдөрт хүндлэлтэй, хариуцлагатай хандан саналаа өгөхөөр зорин ирж буй сонгогчдын дунд залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байна.

Дашрамд мэдээлэхэд Улсын хэмжээнд энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин санал өгөх сонгогчийн тоо УБЕГ-аас мэдээлснээр 2 сая 624 байна.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж 2020 оны УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн Хорооноос уриалж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 6 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 12 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 14 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 16 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 16 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22