Т.Ганболд: Дахин сонгууль явуулахыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байна

О.Шүрэнцэцэг
2020/06/26

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд: 

Хүмүүсийн ярьж заншсанаар хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 121 хүн бие даан нэр дэвшсэн. Олон нийт намыг гэхээс илүү хүнийг харна гэсэн байдлаар хандаж байгаа нь олон судалгаагаар гарч байсан. 

Би Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Бүх уулзалтын тойм хадгалагдаж, баримт болон үлдсэн байгаа. Иргэд өнөөдрийн төр засагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Өрсөлдөгч намууд маань намайг 1-ээр гарна гэдэгт итгэлтэй байсан. Хэдийгээр бие даагчид тус тусдаа нэр дэвшигчид боловч үзэл бодлоо нэгтгэн энэ сонгуульд оролцсон. 

Харамсалтай нь зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байгаагүй таслал гэдэг формат орж ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн тоонууд л байгаа. Гэтэл бие даан нэр дэвшигчдийн авсан саналын тоонууд таслалтай гарч ирсэн. 

Тодруулбал, энэ бол хөндлөнгөөс орж ирж байгаа хакер ажиллагаа. Миний авсан санал анх бусад нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. Миний нэрээс доош бичигдсэн хүмүүсийн саналын тоон дээр таслал байхгүй. 14,622 саналтайгаар хамгийн эхэнд бичигдэж байгаа хүний саналыг эксел программ дээр хоёр хуваахад автоматаар 7,311 гэж таслалтай гарч ирдэг.

Энэ ганцхан над дээр биш. Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн. 

Тиймээс тэр бүх тойрог дээр дахин сонгууль явуулахыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид үүнийг хандаж хэлмээр байна. 

Би нэгээр гарах гээд байгаадаа биш шударгаар өрсөлдье гэж байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 6 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 12 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 14 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 16 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 16 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22