29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил "Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум. Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр жараахайг сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байсан. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна