Н.Учрал: Тэтгэврийн шинэчлэлийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ

О.Шүрэнцэцэг
2020/06/29

УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: Ард түмэн МАН-д итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Иргэдтэй уулзаж байхад боловсролын реформ хийх, нийгмийн даатгалын шинэчлэл, хуримтлалын сан бий болгох ажлуудыг даруй зохион байгуулах захиасыг хэлж байсан. Дундаж давхаргыг дэмжсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх асуудал байна. Өнгөрсөн парламентын үед өргөн барьсан хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулж дундаж давхаргыг дэмжих тогтолцоог нэвтэрүүлэх шаардлагатай байна. Тэтгэврийн шинэчлэлийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуулийн төслийг санаачилсан. Энэ хүрээнд санаачилсан хуулиудаа үргэлжлүүлнэ хэрэгжүүлнэ. Одоо шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх үүрэг нилээд өргөжсөн. Шинэ Үндсэн хууль батлагдсан. Энэ парламент шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлсний дараах анхны парламент гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулна. Завгүй өдрүүд хүлээж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 7 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 13 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 15 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 17 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 17 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22