2020/07/09
USD 2,811

Д.Нямхүү: Өчигдөр 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

О.Шүрэнцэцэг
2020/06/30

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “ Зургаадугаар сарын 29-нд нийт 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 7 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, ХӨСҮТ-ээс эмчлэгдээд гарсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр өглөө 07:20 минутад төрж охинтой боллоо.

Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 175 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  45 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 34 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна” гэв.  


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.52 |   2020/06/30
⁷ажилын амжилт мундаг шүү эрүүл энх аз жаргалаар гэрэлтэж яваарай та бүхэн
Хариулах
202.55.183.178 |   2020/06/30
MASH MUNDAG EMCH NARAARAA BAHARHAJ BN TA BUHNI ACHAAR EH ORON MINI ERUUL SARUUL BN TA NARTAA GYALAILAA
Хариулах