Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн хөлийг хорьж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна

О.Шүрэнцэцэг
2020/06/30

Засгийн газар, УИХ-аас Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн хөлийг хорьж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг гэж сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Монгол HD телевизийн сэтгүүлч Б.Одонгарав: 

-Хөл хорионоос болоод УИХ-ын Тамгын газар үүргээ биелүүлэхгүй байна. Гишүүд болохоор Тамгын газраар дамжуулж ярилцлага өгнө гэсэн. Бидний дуудсанаар УИХ-ын гишүүд энд ирэхгүй шүү дээ. Бид дэлгэцний дүрсээр бичихээс өөр аргагүй байдалд өнөөдөр орлоо. 

zuv.mn сайтын сэтгүүлч С.Отгонсүрэн: 

-УИХ-ын чуулганы нээлт 12 цагт эхэлсэн. Түүнээс хойш нэг ч сэтгүүлч гарч ирсэнгүй. Биднийг хязгаарлагдмал хүрээнд ажиллуулна гэдэг ард иргэд мэдээллийг хязгаарлагдмал авна гэсэн үг. Цар тахлын үе гэдгийг бид мэдэж байгаа. Иймд бид УОК-ын журмын дагуу ажиллаж чадна шүү дээ. 

ТВ-9 телевизийн мэдээллийн албаны дарга Б.Ариунтуяа: 

-Хэвлэл мэдээлэл бол төр, ард түмний гүүр болж байдаг. УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн хүмүүсийн ирэх дөрвөн жилийн зорилго, зорилт, хийх ажлын талаар мэдээлэх нь олон нийтэд хэрэгтэй мэдээлэл гэж бодож байна. Гэтэл УОК-ын шийдвэрийг гишүүд нь биелүүлдэггүй, тэврэлдэж, үнсэлдэж зөрчдөг, харин сэтгүүлчид биелүүлдэг байж болохгүй шүү дээ. 11 цагт Төрийн ордонд ирсэн. Одоо 16 цаг болж байна. Нэг ч хүнээс ярилцлага аваагүй л байна. 

zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг: 

-Хэвлэлийн эрх чөлөө хэний гарт байгаа нь өнөөдөр харагдлаа. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөний дарангуйлагчид болсон байна. Энэ нь цаагуураа иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа үйлдэл. Бид нар өдөржин энд хашигдаад сууж байхад гишүүд хөл хорионы журмаа мөрдөхгүй, зөрчөөд явж байна. 

ТВ-5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат: 

-Ордонд ирээд таван цаг болж байна. Нэг ч ярилцлагагүй сууж байна. УИХ-ын Тамгын газар энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна. Засгийн газрын Ц.Ганзориг дарга энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Адилхан сэтгүүлч хүмүүс шүү дээ. УИХ өнөөдөр бүрдлээ. Удахгүй Засгийн газар бүрдэнэ. Үүнийг ард түмэндээ мэдээлмээр байна. Иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж ярьж байгаа нь туйлын зөв.

Сэтгүүлчдийн төлөөлөл 

Өнөөдөр нэг ч ярилцлага авсангүй. Хүлээж суух нь сэтгүүлч нарын хувьд  хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна. Бид нар тэр хүний  зөвхөн хэлсэн үгийг гаргахаас өөр ямар ч аргагүйд  хүрч байна. Бид өөрсдөө асуултаа асууж ,өөрсдөө хүнээ сонгож нийтлэх эрхтэй. Сэтгүүлч нарыг хөл хорионоос суллаж өгөөсэй гэж хүсэж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 7 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 13 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 15 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 17 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 18 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22