АНУ- нь Туркийн С-400-г худалдан авч магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/07/01

АНУ-ын Сенатын гишүүн Жон Тьюри нь 2020/21 оны батлан хамгаалах төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, Туркээс Оросын С-400 агаарын дайралтаас хамгаалах системийг нь худалдан авах санал гаргажээ. Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ болон бусад 500 гаруй саналыг Конгрессоор хэлэлцээд шийдэх юм байна. Хэрэв Жон Тьюрийн оруулсан өөрчлөлтийг дэмжиж Туркээс С-400 нь худалдан авбал цаашдаа АНУ-ын зүгээс НАТО-ийн байлдааны техниктэй үл нийцнэ гэж үзсэн ямар ч зэвсэг, техникийг гадаадаас худалдан авч байхгүй болох ёстой юм байна.

Ингэхдээ Турк нь Оросоос авсан хамгийн сүүлийн үеийн зэвсгээ АНУ-д худалдахыг зөвшөөрөх эсэх талаар ямар нэг зүйл дурдаагүй байна.

Турк нь 2017 онд ОХУ-аас С-400 агаарын дайралтаас хамгаалах систем авах 2,5 тэрбум долларын гэрээ байгуулж, энэ мөнгөнийхөө талыг нь Оросоос зээлээр  авсан бөгөөд 2019 онд хоёр дивизион С-400 хүлээн авсан.

АНУ нь анхнаасаа энэ гэрээг эрс эсэргүүцэж, оронд нь өөрийн “Пэтриот” системийг худалдан авахыг санал болгож байсан. Гэвч ОХУ нь С-400-аа нийлүүлэхээс гадна яваандаа Туркийн нутаг дээр үйлдвэрлэх технологийг дамжуулан өгөх санал тавьсан бол АНУ нь “Пэтриот” системийг үйлдвэрлэх технологио Туркт дамжуулан өгөхөөс татгалзсан. Улмаар АНУ нь Туркийг С-400 авсан тохиолдолд эдийн засгийн болон улс төрийн хориг арга хэмжээ авна гэж анхааруулсан ч Эрдоган наймаагаа буцаагүй. Иймд АНУ нь Туркийн F-35 онгоц үйлдвэрлэх хөтөлбөрөөсөө хассан. Батлан хамгаалахын сайд Эспернь Турк нь Оросын С-400-аас бүрэн татгалзсаны дараа л F-35 онгоцны хөтөлбөрт эргэн орох асуудлыг хэлэлцэх боломжтой болно гэсэн бол зарим албан тушаалтан нь Турк улс С-400-аа ямар нэг аргаар үгүй хийх хэрэгтэй, түүний дараа л ярилцана гэж мэдэгдэж байв.

АНУ-ын Сирийн асуудалд хариуцсан тусгай төлөөлөгч Жеймс Жеффри нь Турк С-400 худалдан авсан явдал нь Америкийг цаашдаа батлан хамгаалах салбарт тус улстай өмнөх шигээ дотно харилцаатай байхад учирч байгаа гол саад гэж мэдэгдэж байсан юм. Сенатын гишүүнээс гаргасан С-400 –г Туркээс худалдан авах санал нь энэ саадыг бүрэн арилгаж, цаашдаа бүс нутаг дах АНУ, НАТО-ийн хамгийн том холбоотон гэгддэг энэ улстай харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн аж. НАТО-ийн гишүүн Туркийг С-400-г бүрэн хэмжээгээр ашиглан тус эвслийн агаарын довтолгооноос хамгаалах системд нэгтгэвэл маш нууц мэдээллийг Оросын талд сэм дамжуулж болзошгүй гэж Америк болгоомжилж байгаа юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 8 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 16 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 18 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 18 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22