КОФЕНЫ СКРАБ 10 ХОНОГТ ЦЕЛЛЮЛИТЭЭС САЛГАНА


Өмсөх дуртай даашинздаа багтахгүй, жинсэн өмдний цахилгаан нь татагдахгүй таныг зовоож байна уу? Дээрээс нь спорт зааланд очиж бэлтгэл хийх цаг зав ер олдохгүй юм. Тэгвэл танд кофены халуун скраб аминд орох нь, 10 хоногийн дотор таныг целлюлитээс салгах скрабыг санал болгож байна.

Гэрийн нөхцөлд уг арчилгааг хийхэд таны целлюлит даруй 3 см-ээр багасна.

Орц: Кофе – 100 г
Нунтаг цинамон – 25 г
Халуун перецийн ханд – 25 мл
Оливийн тос – 2 х.х

Бэлдэх арга:

Кофе бутлагчид 100 гр кофе буталж нунтаглана. Кофегоо 25 грамм нунтаг цинамонтой холино. Дараа нь халуун перецийн ханд, 2 хоолны халбага оливийн тосоо хийнэ. Бэлэн болсон скрабыг 3-5 удаа хэрэглэх боломжтой бөгөөд 10 өдөр санаа зовох зүйлгүй хадгалаарай. Хэрэглэх арга: Усанд орж байхдаа биеийн асуудалтай хэсгээр скрабаа түрхэж 10 минут орчим иллэг хийнэ. Иллэг хийж дууссаны дараа бүлээн усаар савандаж угаагаарай. Нүдэндээ оруулахаас болгоомжилно уу. Дараа нь биеэ мөсөөр үрэх эсвэл хүйтэн шүршүүрт орно.

Үйлчилгээ:

Кофе нь арьсыг тэгшлэх үйлчилгээтэй бол, цинамон нь эд эсийн илүүдэл чийгийг гадагшлуулдаг. Хэрэглэхээсээ өмнө уг скрабад харшилтай эсэхээ заавал шалгана. Гарын шууны дотор нимгэн арьсанд түрхээд 5 минут орчим ажиглаарай. Ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй бол тайван хэрэглэж болно. Хэрвээ харшил өгч байвал цинамоныг цагаан гаагаар орлуулах бүрэн боломжтой. Дараагийн орц болох перец нь цусны эргэлтийн сайжруулна. Харин оливийн тос – арьсны уян хатан чанарыг хангаж залуу төрхийг хадгалахад нөлөөлөх ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 24 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18