Энэтхэг Хятад хоёр маргаантай хилийн орчмоос цэргээ холдуулахаар тохиролцжээ

Н.Мижидмаа
2020/07/07

Энэтхэг Хятад хоёр хилийн бүсэд элдэв үл ойлголцол гарахаас сэргийлэх үүднээс нэгэнт тогтоод байгаа бодит хяналтын шугамын статус квог цаашид зөрчихгүй байхаар тохиролцсон тухай Энэтхэг улсын ГХЯ мэдээлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх АжитДовал ба БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар Ладак дах хилийн асуудлын талаар утсаар ярилцахдаа ийм тохиролцоонд хүрсэн аж.

Хоёр тал нь нэгэнт тогтсон хилийн хяналтыг шугамыг өөрчлөх алхмыг дангаар хийж байхгүй гэж тохиролцсон байна. Мөн зөвшилцөх ажлын бүлгийн хүрээнд цэрэг ба дипломат ажилтнууд нь хилийн асуудлаар бүгдийг хэлэлцэж, хүрсэн тохиролцоогоо цаг тухайд нь биелүүлж байх ёстой гэдэгт санал нийлжээ. Үүнээс гадна маргаантай хилийн бүс нутагт хоёр талаас хуримтлагдсан асар их цэргийн хүчийг аль болох богино хугацаанд буцаан татах ёстой гэж тохиролцсон байна.

Хятад Энэтхэг хоёр нь маргаантай хилийн шугам дагуугаас буюу Ладак дах Галван голын хөндийгөөс цэргүүдээ харилцан холдуулж эхэлсэн, хилийн бүсийн дагуу байгуулсан түр байгууламжуудаа буулгаж эхэлсэн гэдгийг Энэтхэгийн “NDTV” суваг мэдээлсэн байна.

Эргэн сануулахад тавдугаар сарын эхээр Энэтхэгийн Ладак холбооны нутаг дах маргаантай хилийн шугамын орчим Энэтхэг ба Хятадын нийт 250 цэрэг оролцсон зодоон болж, хоёр хоёр талаас 100 гаруй хүн шархадсаны дараа хоёр улсын харилцаа хурцдаж эхэлсэн юм. Энэ явдлаас төд удалгүй буюу зургаадугаар сарын 15-аа 16-нд шилжих шөнө мөн маргаантай хилийн зурвасын орчим хоёр талаас хадаастай мунаа, бороохойгоор зэвсэглэсэн цэргүүд ахин тулж, гардан байлдаан хийсэн. Үүнээс болж Энэтхэгийн 20 цэргийн албан хаагч алагдаж, 76 нь шархадсан, мөн Хятадын 45 цэрэг алагдаж шархадсан тухай Энэтхэгийн тал мэдээлсэн юм. Үүний дараанаас хоёр тал нь маргаантай бүс нутгийн орчим танк, их буу, олон тооны цэргүүд, нисэх онгоц зэргийг татан төвлөрүүлж болзошгүй мөргөлдөөнд бэлдэж эхэлсэн. Цөмийн зэвсэгтэй, тэрбум давсан хүн амтай, хүчирхэг байлдааны техник, зэвсэглэлтэй дэлхийн хоёр хүчирхэг гүрний хооронд дэгдсэн хилийн маргаан ямаршуу үр дагаварт хүргэхийг тааж хэлэх аргагүй байсан юм. Ямар ч байсан хоёр тал ийнхүү тохиролцон, дайтахаас зайлсхийсэнд дэлхийн нийт нааштайгаар хүлээн авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 9 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 10 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 11 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 12 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 12 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 13 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 13 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 14 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 15 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр