ВЬЕТНАМЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтан авав.

Угтан авахад Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс байлцав.

Айлчлалын үеэр Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Монгол, Вьетнамын бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож, Монгол, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Монголд сурч, ажиллаж байгаа вьетнам иргэдийг тус тус хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18