Тав дахь СОНГОЛТ таны гарт байх ёстой


Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухай асуудал яригдаж буйтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль айсуй. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр. Гэхдээ Н.Энхбаярын тухайд эргэлзээтэй. Түүний ялтайд тооцох тухай асуудал нэг мөр шийдэгдээгүй байна. Гэсэн ч сонгууль болдогоороо болно. МАХН-аас Н.Энхбаяр биш бол хэн бэ? гэдэг асуултын хариу хүссэн хүсээгүй удахгүй тов тодорхой болно. Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч хэн байх вэ? гэдэгт анхаарлаа хандуулж буй уншигч танд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой баримтуудаас эргэн сануулахад зүгээр байх гэж бодож байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат бол БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч юм. 1990 оны 4-р сард тухайн үеийн АИХ БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг буй болгон АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбатыг томилж байсан түүхтэй. 1993 онд өмнөх жил нь батлагдсан Монгол улсын Үндсэн хуулийн дагуу анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Монголын ард түмэн төрийн тэргүүнээ өөрсдөө сонгож байлаа. Мэдээж энэ бол эргэн дурсахад сайхан түүх. Уг сонгуульд МҮАН, МСДН хамтран 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан уул уурхайн инженер мэргэжилтэй П.Очирбатыг , МАХН-аас МАХН-ын төв хэвлэл "ҮНЭН" сонины эрхлэгч зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд нийт сонгогчдын 57.78 %-ийн саналаар Монгол Улсын анхны ерөнхийлөгчөөр МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшсэн П.Очирбат сонгогдсон юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуульд УИХ-д суудал бүхий МАХН, МҮАН-МСДН-ын "Ардчилсан холбоо" эвсэл / МНН, МШАН багтсан/ , МУНН нэр дэвшүүлэн оролцсон юм. МАХН-аас 1992-1996 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан, МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Багабандийг, Эрх баригч МҮАН-МСДН-ын "Ардчилсан холбоо" эвслээс /МНН, МШАН багтсан/ Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатыг , МУНН-аас 1990-1996 онд АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Гомбожавыг нэр дэвшүүлжээ. Сонгуулийн дүн гарахад нийт сонгогчдын 60.81%-ын саналыг МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди авч, сонгогдсон бөгөөд П.Очирбат 29.81%, Ж.Гомбожав нар 6.81 % -ын санал авсан байдаг.

2001 онд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох гурав дахь сонгууль болсон билээ. Сонгуульд АН-аас БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, УБХ-ын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан доктор, ШУА-ийн акедимич Р.Гончигдоржийг, ИЗН-аас "Монгол мэдлэг" их сургуулийн захирал, доктор, профессор Л.Дашнямыг, МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг тус тус нэр дэвшүүлэн оролцжээ. УИХ-д суудалтай МАШСН Н.Багабандийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн бол УИХ-д суудалгүй БНН ИЗН-тай албан бус эвсэл байгуулан, ажилласан юм. Сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ялалт байгуулсан юм.

2005 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн 4 дэх сонгууль болов. Уг сонгуульд хамгийн олон буюу дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөрөө онцлогтой байлаа. УИХ-д суудалтай дөрвөн нам нэр дэвшүүлснээс гурав нь тухайн намынхаа дарга байв. Мөн хоёр нь Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, хоёр нь Монголын томоохон бизнесмен байсан юм.

МАХН-аас УИХ-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, доктор М.Энхсайхан, Эх орон намаас Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат, БНН-аас БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн өрсөлдсөн юм. Сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр дийлэнхи олонхийн буюу 53%-ийн санал авч, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Харин сонгогчдын идэвхи жил ирэх тутам буурч байсан бөгөөд сонгуулийн ирц 1993 онд 92,73 хувь, 1997 онд 83,81 хувь, 2001 онд 82,94 хувь. 2005 онд 80,01 хувь байжээ.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт нэг сая 597 мянган сонгогч оролцох ёстойгоос СЕХ 90 гаруй хувьд нь сонгогчийн үнэмлэх хүргэж байсан. Сонгуулийн дүнд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж 2013 онд ч дахин ялалт байгуулсан юм.

Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХЭН ялалт байгуулах вэ? гэдэг асуулт Монголчуудын анхаарлыг татаж байна. Монголчууд сонгох эрхээ эдэлж, төрийн тэргүүнээ сонгоход богино хугацаа үлджээ. Тав дахь СОНГОЛТ таны гарт байх ёстой!

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18