Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг санал болгожээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп корона вирусийн тархалт газар авч байгаатай холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сард болох ёстой Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах боломжийг санал болгожээ. Тэрээр Twitter дээрээ “Шуудангаар нийтээр санал өгөх болсноор (илүү сайн зүйл болох баталгаажсан үнэмлэхээр санал өгөх бус) 2020 он нь түүхэн дэх хамгийн шударга бус бөгөөд бодит бус болж хувирна. Энэ бол АНУ-ын хувьд гутамшиг болно. Хүмүүс зөв, найдвартай бөгөөд аюулгүй саналаа өгөх болтол нь сонгуулийг хойшлуулах уу?” гэж бичсэн байна.

АНУ-д корона вирусийн халдвар авсан 4,4 сая хүн бүртгэгдэж, энэ халдварын улмаас 150,7 мянган хүн нас бараад байгаа тул сонгуулийн байранд биеэр санал өгөх нь халдварыг улам тархаах аюул дагуулаад байгаа юм. Долоодугаар сарын 28-нд Конгресст болсон сонсголын үеэр АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Уильям Барр нь арванэгдүгээр сарын сонгуульд шуудангаар саналаа өгөх нь худал үр дүнд хүргэж магадгүй байгаа талаар мэдэгдсэн.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн талаарх хуулийн хэрэгжилтийг хянадаг АНУ-ын Холбооны сонгуулийн комиссын гишүүн, Ардчилсан намын Эллен Уайтрауб нь Трампын энэ саналын хариуд Twitter дээрээ “Үгүй шүү, ноён Ерөнхийлөгч өө. Үгүй. Танд сонгуулийг хойшлуулах бүрэн эрх байхгүй. Хойшлуулах хэрэг ч байхгүй” гэж бичсэн байна.

Цар тахлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах боломж бараг тэгтэй тэнцүү тухай хуульчид, мэргэжилтнүүд эртнээс анхааруулж байсан аж. Сонгуулийг хойшлуулахын тулд 1845 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Хуульд заасан “арваннэгдүгээр сарын эхний даваа гарагийн дараах мягмар гарагт” гэсэн заалтыг өөрчлөх ёстой болно. Үүний тулд өөрчлөлтийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим ба Сенат баталж, дараа нь Трамп гарын үсэг зурах ёстой. Гэтэл Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх байгаа тул онц содон, ер бусын гайхамшигт зүйл тохиолдохгүй л бол Бүгд найрамдах намаас сонгогдсон Трампын саналыг дэмжихгүй гэжээ.

Ингээд зогсохгүй сонгуулийг цуцлах асуудал ч бүтэхгүй гэдгийг анхааруулж. Учир нь, АНУ-ын Үндсэн хуулийн 20 дугаар нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусах хугацааг албан тушаалдаа орсноос хойш дөрвөн жилийн дараа “нэгдүгээр сарын 20-ны үд дундад дуусгавар болно” гэж заасан байдаг юм байна. Тэгэхээр цар тахлаас болж сонгуулийг цуцаллаа ч он гарснаас 20 хоногийн дараа Трамп ба дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар нь бүрэн эрхгүй болж хувирна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 4 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 5 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 7 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 7 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 8 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 8 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 9 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 9 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр