Дарь-Эхийн замын зорчих хэсгийг нээх хугацааг хойшлууллаа


Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдож, зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэлэхдээ “Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир бид эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгасны дараагаар “Ийм хөрсийг хучиж хэрхэвч болохгүй. Стандартын дагуу хучилтыг хийж ажиллах ёстой. Хэдийгээр хоног хугацаа хойшилж байгаа хэдий ч чанартай зам барих нь чухал. Эхний ээлжийн 400 метр замын ажлаа яаралтай эхлүүлж, ажиллах хүчний ачааллаа нэмэх хэрэгтэй. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Зорчих хэсгийг нээх ажил 7-10 хоног хойшлогдохоор байгаа тул иргэд та бүхэн ойлгож хүлээж авна гэж бодож байна.” хэмээсэн юм.

 

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Зам засварын ажлыг хийхдээ эхний ээлжийн 3.3 км авто замд нийт 12 ус зайлуулах шугам хоолойг суурилуулахаас гадна гэрэлтүүлэг, хоёр талаараа явган хүний замыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.   

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халуун ус хязгаарлана 47 минутын өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 1 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12